Шинэчлэлт:

БЗД-ийн Цагдаагийн II хэлтэс шинэ байртай боллоо

Огноо: 2013 оны 12 сарын 21

Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс шинэ байртай боллоо. Шинэ байрыг хүлээн авах нээлтийн ажиллагаа өнөөдөр болж, Хууль зүйн яамны Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Г.Оюунболд, Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Батжаргал болон албаны бусад хүмүүс оролцов.

Гурван давхар, 1488 метр квадрат талбайтай 280 алба хаагчийн багтаамжтай барилгын ажлыг “Аструм” компани богино хугацаанд /таван сарын дотор/ чанартай гүйцэтгэж, 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгчээ. Орчин үеийн загвар, стандартаар баригдсан уг барилга хурлын заал, хичээлийн өрөө, цайны газар, алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх фитнесийн өрөө, хувцас солих өрөө, душтэйгээс гадна дөрвөн автомашины гражтай юм байна. Мөн Хууль зүйн яамны санхүүжилтээр тохижуулсан иргэдийн хүлээлгийн том танхимтай. Байршилын хувьд, Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр, тодруулбал Их засаг их сургуулийн баруун хойно баригджээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
АНХААРУУЛГА:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
СЭТГЭГДЛҮҮД
Шинэ мэдээ