Экс ерөнхийлөгчийн 20 тэрбум доллар илрэв

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 21

Египетийн шинэ засгийн газрын ажилтнууд Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн нууц дансыг илрүүлэхийг шаардан, Ерөнхий прокурорын газартаа мэдэгдэл хүргүүлжээ. Мэдэгдэлд Швейцарийн “UBS” банкинд 19 мянган кг цагаан алт шилжүүлсэн талаарх баримтын хуулбарыг хавсаргасан байна. Тэр энэ их алтаа 1982 оны 12 дугаар сарын 11-нд хувийн данс руугаа шилжүүлсэн байдаг аж. Энэхүү алт нь одоогийн ханшаар 14.9 тэрбум доллар болж байна. Энэ бол түүний далд хөрөнгийн дөнгөж цухуйж байгаа хэсэг нь гэж үзэж байна.

Д.Билгүүн. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top