Дундговьд улстөржсөн бурхан хууль зөрчсөнийг таалбал МАН, хуулиа дагасныг болгоовол АН ялна

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 04

Орон нутгийн сонгуулийн маргаан өнөөг хэр үргэлжилж, шинэ он гарахаас өмнө орон нутгийн засаг захиргаа эв зүйдээ орох нь үндсэндээ үлгэр болж байна. Одоогийн байдлаар хэрүүл тэмцэлгүй тавхан аймаг л засаг даргаа томилж, иргэдийн хурлаа эмхлэн, ажилдаа оржээ. Үлдсэн аймгуудад их бага хэмжээний зарга өрнөж, хахирган өвлөөр зад маргаж өнгөрөөх нь.

Тухайлбал, Дундговь аймаг. Тус аймагт үүссэн маргаан орон нутгийн сонгуулийн сурталчилгаатай л зэрэгцэн үүссэн гэдэг. МАН-аас нэр дэвшсэн эрхмүүд хуулийг юман чинээ тоодоггүй, ард түмнийг ходоод, сэтгэхүй хоёроор нь аргамжаад сурчихсан хуучин аргаараа сонгуульдсан. Тиймээс ч сурталчилгаандаа шашин шүтлэг, сүм хийдийг харамгүй ашиглаж, сурталчилгааны том зурагт хуудсуудыг ичих булчирхайгүй тарааж, орон даяар цацдаг телевизүүдээр мэгзэм уншиж, мөргөж сөхөрч байгаад сурталчилсан хэрэг. Тэгсэн хэрнээ АН-ын нэгэн нэр дэвшигчийн лам нарын цаана сууж байгаа зургийг нь олж үзчихээд ихэд жигшиж, хууль зөрчсөн хэмээн үзэж, өнгөрсөн жилүүдэд аймгийн ИТХ-ын дарга суусан Ц.Мөнгөнцоож тэргүүтэн Сонгуулийн хороондоо гомдол гаргаснаар хэргийн үүд нээгдсэн аж. Угтаа өөрийн толгой дээрх бөөсийг харахгүй байж, өрөөлийн толгой дээрх хялганыг олж харснаас болсон гэсэн үг. Тодруулбал, Ц.Мөнгөнцоож нь ч гэсэн өөрөө лам хуврагтай тэврэлдэж байгаад авахуулсан зурагтай сурталчилгааны материал тараасан юм билээ. Тэр бүхнийг нь эвлүүлж нийлүүлээд өрсөлдөгч АН, МАХН-ууд Сонгуулийн хороондоо өргөн мэдүүлснээр зарга жинхэнэ утгаараа идэвхжсэн аж....Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу... 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top