Шинэчлэлт: 11 цаг 44 минутын өмнө

Д.Батцогт: Эвслийн бүлэг завсарлага авсан нь Н.Энхбаяртай холбоогүй

Огноо: 2012 оны 12 сарын 21

 МАХН-ын даргыг  хорих анги руу  шилжүүлж байгаа мэдээ дуулдаж эхлэхтэй зэрэгцэн “Шударга ёс” эвслийн бүлэг  чуулганаас нэг цагийн завсарлага авав.  Улмаар тус эвслийн бүлгийнхэн  Н.Батцэрэг даргынхаа өрөөнд цуглав.  Энэ үеэр  Н.Батцэрэгээс тодруулга авах саналаа хэлэхэд нэг цагийн дараа өгье гэв.  Харин  Э.Батшугар нэг ч асуултад хариулахгүй хэмээн утсаараа ярьсаар сэтгүүлчдээс зай барьсан. Харин  М.Энхсайхан хуралтай, яарч байна гэсээр гүйн одов.  Харин энэ үеэр  УИХ-ын гишүүн Д.Батцогтоос цөөн зүйл тодрууллаа.

- МАХН-ын дарга Н.Энхбаярыг хорих анги руу шилжүүлж байгаатай зэрэгцэн танай бүлэг завсарлага авлаа.  Яагаад завсарлага авав?

- УИХ-ын дэгийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа шүү дээ.  Өөрөөр хэлбэл бүлгийн авч байгаа завсарлага хугацаатай, хугацаагүй байна гэдэгт  эвслийн бүлэг тохиролцоогүй. Үүнийгээ нэгтгэх гэж байгаа.  

- Н.Энхбаярыг  хорих анги руу шилжүүлж байгаатай холбоогүй гэж үү?

-  Огт холбоогүй.

- Үдээс хойшхи  хуралдаанд эвсэл  сууна гэсэн үг үү?

- Суунаа.

- Тодруулга өгсөн танд баярлалаа.  

А.Баярмаа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
АНХААРУУЛГА:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
СЭТГЭГДЛҮҮД
Шинэ мэдээ