Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Анхдугаар хуралдааны 07 дугаар тогтоолоор дүүргийн Засаг даргад нэр дэвшиж, олонхийн санал авсан Даваагийн Ганболдыг Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томилсон байна.
Ингээд Чингэлтэй дүүргийн Засаг даргын намтрыг хүргэе.
Төрсөн он сар өдөр:
1964.12.06
Төгссөн сургууль:
1996-1998 Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль
1995-1997 Удирдлагын академи
1983-1987 ЗХУ-ын Тюмань хотын Улсын Их сургууль
Боловсрол, мэргэжил, эрдмийн зэрэг цол:
Дээд, Нягтлон бодогч, эдийн засагч, хуульч эрх зүйч
Ажилласан байдал:
2008 оноос Чингэлтэй дүүргийн Засаг дарга
2000-2008 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
1992-2000 Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн хэлтсийн дарга
1990-1992 Улаанбаатар хотын санхүүгийн санхүүгийн хэлтсийн санхүүгийн болон татварын байцаагч
1989-1990 Сүхбаатарын районы АДХГЗ-ны санхүүгийн хэлтэст ерөнхий нягтлан бодогч
1987-1988 Налайх дүүргийн АДХГЗ-ны санхүүгийн хэлтсийн зааварлагч нягтлан бодлогч
Гавъяа шагнал:
“Хөдөлмөрийн хүндэт” медаль, Санхүү банкны тэргүүний ажилтан
Сонгуульт ажил:
2006, 2008, 2012 онуудад МАН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 1 )
маш сайн байна