Дуучин Б.Энхмэнд гоо сайхны мэс заслыг тойрсонгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 07

Олны танил бүсгүйчүүд гоо сайхны мэс засал хийлгэдэг бичигдээгүй хуультай. Том жижиг заслыг биеийнхээ аль нэг хэсэгт хийлгэсэн байдаг нь ихэнхдээ нүүр байдаг. Өдгөө манай улсын олны танил гэсэн бүсгүйчүүдийн ихэнх нь “засвар”-тай. Биедээ хамгийн их мэс хүргэсэн олны танил бүсгүйгээр жүжигчин Г.Отгонцэцэг тодорсон бол үүний дараа топ модель Г.Уранцэцэг шил дардаг. Тэрбээр Солонгосын алдарт эмнэлгийн нүүр царай болж гэрээ хийснийхээ дараа эрүүгээ тайруулж, нүдээ томсгож, хацраа өргөсөн гээд дахин төрсөн мэт болсныг нь хэвлэлүүд мэдээлж байсан. Харин эл засвар хийдэг ажиллагаа нийтийн дуучид руу хүрээгээ тэлжээ. Дуучин Б.Энхмэнд бусдын жишгээр нүднийхээ зовхийг өргөж давхраагаа тодотгосон нь найз нөхдүүдэд нь ихэд таалагдсан аж. Ямартай ч бусдаас магтаал сонсож чадсан Б.Энхмэнд гоо сайхны мэс заслыг хэтрүүлэлгүй жин бангий нь тааруулж чадсан бололтой. Түүний шинэ дүр төрх эрхэм найрагч нөхөрт нь ч таалагдаад байгаа гэсэн. Тэгэхээр аливаа зүйл хэр хэмжээндээ байж гэмээнэ төгс байдаг гэдгийг дуучин бүсгүй харууллаа.

Ж.Хулан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top