Эрхэм гишүүний гангараа 3310

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 10

1996 онд манай улсад үүрэн телефоны анхны оператор компани болох  "Мобиком" байгуулагдаж, гар утас гээч зүйлийн ид шидийг үзэхээр уралдсан хүмүүсийн манлайг нь “Шунхлай”-н П.Батсайхан тэргүүлж байсан гэдэг. Тэрбээр 1990-ээд онд Германд очиход нь хүмүүс халааснаасаа жижигхэн гонзгой зүйл гаргаж ирээд ярьж байхыг хараад эрхгүй шимтэж ийм утсаар ярьдаг болохыг мөрөөдөж байсан гэдэг. Тиймдээ ч Мобикомыг анх байгуулагдахад л гар утас мэддэг лут хүн очиж байсан аж.

Энэ үед "Siemens", "Motorola" гэх хоёрхон төрлийн гар утас байдаг байсан бөгөөд хожим нь 3310 гэх бат бэх бороохой шиг ”нөхөр” орж ирсэн нь гар утас хэрэглэгчдийн гол гангараа болж байж. УИХ-ын гишүүн Н.Энхболд ч тухайн үед 3310-аар гангарч байсны баталгаа болсон энэ зураг өдгөө түүх болон үлдэж.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top