Барак Обамагийн тухай 21 сайхан коммент

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 22

1. Барак Обама 1961 оны 8 сарын 4-нд төрсөн.

2. Барак Обама 1979 дунд сургуулиа төгсөөд Лос Анжелест  “Occidental College”-д элссэн.

3. Тэрбээр 1981 онд “Occidental College”-оос Нью Йоркийн “Columbia University” руу шилжлээ.

4. Барак Обама 1988 онд Харвардын хуулийн сургуульд элссэн.

5. Барак Обама 1992 Варак Мишель Робинсонтой гэрлэв.

6. Барак Обама 1995 онд “Dreams from My Father” номоо хэвлэжээ.

7. Барак Обама 1996 Иллиной мужийн сенатад сонгогдлоо.

8. 1998 онд Барак Обама ууган охин Малиагаа тэврэв.

9. Барак Обама 2000 онд ялагдал хүлээсэн. Тэр Америкийн төлөөлөгчийн танхимд Bobby Rush –тай өрсөлдсөн юм.

10.  Барак Обама 2001 онд удаах охин Сашагаа тэвэрлээ.

11.  Ялагдалд хурцлагдсан тэрбээр 2002 дундуур сенатад өрсөлдөх шийдвэрээ гаргав.

12.  2004 онд Ардчилсан намын Бостонд болсон  хуралд 15 минут үг хэлсэн нь түүний улстөрч болох жинхэнэ гараа нь боллоо.

13.  Төд удалгүй Америк даяр хамгийн сонирхол татсан улс төрчийн нэг болсноо тунхаглаж  өрсөлдөгч Бүгд найрамдах намын нэр дэвшигчийг  ялснаар сенатач боллоо.

14.  Барак Обама NBC TV шоун дээр Ерөнхийлөгчийн сонгуулд өрсөлдөх бодолтойгоо анх удаа илэрхийлж, үүнийхээ дараа хэлсэндээ хүрснээр болохгүй АНУ-ын Ерөнхийлөгч болж чадсан юм.

15.  Барак Обама  АНУ-ын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдсон цорын ганц өнгөт арьстан

16.  Барак Обамаг “Америк мөрөөдөл” хэмээн нэрлэдэг

17.  Барак Обама 2004 оны долдугаар сарын 27-нд Ардчилсан намын хурал дээр үг хэлснээр  ирээдүйн улс төрийн амьдралаа тунхагласан юм.  

18.  Барак Обама бусад удирдагчтай адилаар уламжлалт улс төр, эдийн засгийн хүчирхэг бүлэглэлээс гараагүй, өнгөт арьстай, хагас өнчин өссөн.

19.  Барак Обама гэр бүл ойр дотны, нөхөддөө Barry гэж дуудагддаг байсан бөгөөд түүний нэрний Барак (blessed) гэдэг нь Арабаар залбирагдсан гэсэн утгатай аж.

20.  Барак Обамагийн илтгэх чадварыг Авраам Линкольн, Ж. Кеннеди, Мартин Лютер Кинг нартай зүйрлэдэг нь түүний давуу тал болж чадсан.

21.  Барак Обама 47 насандаа  АНУ-ын Ерөнхийлөгч болж чадсан.
 
Ж.Хулангоо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top