МИАТ-ийн мөнгө угаасан хэргийн тухай 15 коммент

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 24

МИАТ-ийн мөнгө угаасан хэрэгт цагаан захтнууд оролцсон гэдгийг Хууль зүйн сайд өөрөө хэлсэн. Тэрчлэн эл хэрэгт холбогдогдсон нөхдүүд эхнээсээ баривчлагдаад байгаа бөгөөд олон нийтийн анхаарлыг ч хурцаар татаж байгаа. Тиймээс МИАТ-ийг тойрсон 15 комментыг хүргэж байна.

1. Хүнээ зөв сонгож, тавьж чадахгүй, арын хаалга, танил талаар албан тушаалд тавьдагийн гай энэ байх даа. Одоогийн солигдоод байгаа улсаа зөв сонгоод л байгаа байх гэж найдахаас.

2. Нисэхийнхэн бажга  авч байх чинь.  

3. Эрдэнэбат мөнгө угаадаг. Хүмүүс яагаад дархан эрхтэй байна вэ?

4. Төрийн өмчийн хорооны дарга асан Сугар том тул даа. Шалгавал их но гарна даа.

5. МИАТ-ийн захирал болж байсан МАН-ын Эрдэнэбилэг гэдэг нөхрийг шалгах хэрэгтэй. Монгол тоосго компанийн захирал байсан.

6. ИНЕГ гэж газар байгаа даа. Цус ойртсон хэдэн дампуу гарууд бий.

7. Хоролсүрэн л угаадаг байсан шүү дээ. Бүгд мэднэ. Одоо шорондооорох болжээ.       

8. Аюултай гарууд юм. Даварсаар байгаад  энэ дээ.

9. Сугар, Хоролсүрэн, Баттулга нартай холбоотой мэдээлэл байвал цагдаагийн газарт хандаарай.

10. Женко Баттулгыг овоо гайгүй гэж бодсон чинь овоо муу гар юм байна л даа. Баяжих тусмаа шунал нь дэндсэн шулам болж дээ. Уг нь бор зүрхээрээ наймаагаар хөлжсөн гэж бодож байлаа. Тэгсэн чинь улаан луйварчин болсон юм даг уу даа. Эд хөрөнгө, албан тушаал+хүний шунал аа гэж.......

11. Халтмаагийн тагжигар Баттулга, Мак-ийн тагнуул Нямтайшир, Бодийн Луухаан Болд гурав дээр тэр Хоролсүрэн гэж хулгайч нарын хийж буй ажил шүү дээ. Ханаж цадахаа мэддэггүй нөхөддөө. Аеромонголиа-гаас зээлийг хаана гэж баахан хошгоруулж байгаад Голомтынхон мөн ч муухай хулхидсандаа..

12. Изнис шинэ онгоц авчраад нислэг үйлдэх гэсэн чинь зөвшөөрлийг нь өгөөгүй алдагдал хүлээгээд буцаасан биз дээ. Өрсөлдөгч олонтой байх тусам үнэ нь хямдарч, үйчилгээ нь чанаржиж ард иргэдэд ашигтай байх бус уу.

13. Монгол төрийг олигархиудаас цэвэрлэх цаг аль хэдийн болсон шүү дээ.Үүнийг сонгуулиар хийж чадахгүй нь мэдээж.Иргэд өөрсдөө хэрхэн хийх вэ?

14. Арай ч дээ. Удирдагч нар маань луйварчид болжээ.

15. Битгий улс төржиж цуураад бай. МИАТ-ыг хурдан хувьчлах хэрэгтэй. Тэгвэл өөрийнхөө халааснаас мөнгө хоосон цацахгүй л байлгүй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бодоо(182.160.43.248) 2013 оны 04 сарын 04

наад хулгайч нарыг бугдын бууд.

0  |  0
Top