Харумафүжи Д.Бямбадоржид илгээх 20 коммент

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 28

1.    Харумафүжи Д.Бямбадорж Монгол бөх бяртай гэдгээ тав дахь удаагаа баталлаа, баяр хүргэе

2.    Нэг ч унаагүйгээр эзэн хааны цомыг гардлаа, Монгол бөх чадаж байна

3.    Нэг ч унаагүйгээр гурав дахь түрүүгээ авлаа, гуч түрүүлэх боломж бий шүү

4.    Алдах эрх байхгүй,  Ард түмэн чинь итгэж байгаа

5.    Сумогийн холбоо Харумафүжи Д.Бямбадоржийн цолыг нь хураана гэх шахалт үзүүлсэн, бүү шантар

6.    Их аварга цолоо даасангүй хэмээн гоочилсон, үзүүлээд өг Харумафүжи

7.    Хакухо М.Даваажаргалыг өвдөг шороодууллаа, дахиад ч давах боломж бий

8.    Засагханы хөх харчуул зартай эрчүүд, ахын нэрийг өргөж яваарай

9.    2012 оны шилдэг тамирчин болсон, 2013 онд ч мөн адил шилдэгээ батлаарай

10.    Аса ахын итгэлийг алдаж болохгүй, зүтгээд байгаарай

11.    Хөндлөн хөх уул, Хантайширтаа ирж байгаарай, нутаг чинь баярлана

12.    Хөлийн газар нэртэй яваарай, эх орон чинь баярлана

13.    Шагнал, алдар хоёрт бүү эрд, шатаж яваа залуу нас, бяр хоёртоо л эрд

14.    10-аас дээш давахгүй бол хүчээр зодог тайлах хэмжээнд хүрч болзошгүй хэмээсэн, бүү горьд гээ

15.    Ялсан ч, ялагдсан ч дараа нь харамсахааргүй барилд, Ахын үг аралтай шүү

16.    “Хакухогоос барилдаанаараа ч, хүүхдийнхээ тоогоор ч дутахыг хүсэхгүй байна. Тиймээс аль аль талдаа хичээнэ” хэмээх үг хошигнол хэдий ч “Үнэн үг”

17.    Барилдааны ур хийцээрээ бусдыгаа хол хаядаг түүнд хүн чанар сайхан сэтгэл хангалттай бий, гээж л болохгүй юм шүү

18.    Элэг нэгтэн эх орон руугаа зүтгэдэг, тусладаг, энэрдэг сэтгэл түүнд бий, хөргөж болохгүй шүү

19.    Р.Давааням агсан нэгэнтээ “Миний хүү суурь сайтай, яалт ч үгүй сайн бөх болох хүн. Хоёр ахыгаа бүр багаасаа л давдаг байсан. Ажигава ояката нь ирээд надаас хүүг минь сумоч болгох зөвшөөрөл авсан юм. Тэгэхэд би “Миний хүү гарцаагүй сайн бөх болно. Түүнд бөх болох бүх зүйлийг нь заяачихсан”  хэмээн хэлж байжээ. Аавын үг алт .

20.    Ёкозуна цолонд оргил үгүй, барилдаад бай, барилдаад бай Харумафүжи Д.Бямбадорж

Ж.Наран

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top