Засгийг орхиж болзошгүй МҮАН-ыг дагасан 10 коммент

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 29

МҮАН Засгаас гарах тухай асуудал дахиад дэгдэв. Тус нам өнгөрсөн оны сүүлийн сард эвслийг бутарган, засгийг орхих талаар шуугиан дэгдээж байсан бол М.Энхсайхан эрхэм даргын суудлаас буугаад удаагүй байгаа энэ үед дахиад л асуудал дэгдэв. Тиймээс МҮАН-ын ээлжит дуулиантай холбоотой комментуудыг хүргэж байна.

1. Нетээр Маргааш хятадын том дарга ирнэ гэж байна. Тэгэхээр Энхсайханы улстөржилт Хятад даргын айлчлалтай давхцаж байна даа.

2. Алтанхуяг та нарын зоргоор тийм амархан унах харх мөн үү.

3. Хэлсэндээ байл даа Энхсайхаан.

4. М.Энхсайхан бол Орос школтой дээр нь барууны ч хандлагатай хүн шүү дээ.

5. Энхсайхантай дүйцэх шударга үнэнч боловсролтой хүн одоогоор манайд гарч ирээгүй л байна даа. Шударга үнэнч мөнгөнд автаагүй хүн алга л байгаа биз дээ? Тийм л байгаа юм бол ийм эх орны аюулгүй байдлын асуудал дээр яагаад гарч ирэхгүй ярихгүй таг байгаа юм бэ? Би Нямдоржийг бас дэмжиж байна. Энхсайханы асуудлыг их зөв ярьж байгааг нь.

6. Энхсайхан,Энхбаяр хоёр олон жил засаг унагасан. Авилгалын загалмайлсан эцэг гэж урт шарыгаа хэлчихээд нийлээд сүжирээд явахаараа равнайлсан эцэг юм байна лээ гээд хэлээ хазаад налиганаад л явдаг. Төрөөр тоглоод л бай. Нөгөө шар уянга шударга ёс нь хаана байна?

7. Цэдэнбал ЗХУ-ын үнэнч зарц байсан шиг Энхсайхан бол Хятадын үнэнч хүвүүн юм. ЗХУ-ын төрийг хороол, грузин зэрэг цөөнх үндэстнүүдийн хуйвалдаанаар барьж байсан. Энд оросууд л их хохирсон. Хятадад мөн л цөөнхүүдийн хуйвалдаанаар засаг барьдаг тухай яриа их бий. Энхсайханы өвөө нь Хөлбууриар дамжин Өвөрмонголоос орж ирсэн бөгөөд түүний гарал үүсэл одоо хүртэл тодорхойгүй. Сэжиг төрүүлэх нэг зүйл бол Тэр хаанаас санхүүжээд байгаа нь тодорхойгүй байдаг. Ихэнх хүн Хятадаас гэж хэлдэг. АН-ын дарга байхдаа Хятадад очоод нөхцөөсөө зугтан ганцаараа ХКН-ын байр луу чөлөөтэй нэвтэрч байсан гэж ойрын хүмүүс нь хэлдэг. Тэр манай ард түмний төлөө сэтгэл гаргах хүн биш. Түүний гол арга бол хүмүүсийн хооронд яс хаяж, дундаас нь ашиг шүүрэх явдал. Саяын үйл явц нь МоАХ ба Алтан гадасын хооронд яс хаяж, улмаар Элбэгдоржийг сулруулан улмаар ерөнхийлөгч болох гэсэн санаархал байж болохыг үгүйсгэхгүй. Түүнийг халсан биш, тэр өөрөө халагдах ажлаа зохион байгуулж, ”халагдсан” дүр эсгэж байгаа гэхэд болно. Олон баримтаар түүнийг хятадын төлөөний этгээд гэж болно. Нэг удаа хятадад хөрөнгө оруулсан анхны монгол хүн гэж байгаад л нэг хүүхнийг дэмжсээр УИХ-ын гишүүн болгож байв. 1996 онд Ерөнхий сайд байхдаа гаалийн татварыг тэглэх нь Хятадад л ашигтай байв. Энэ үед тэр хятадын талыг баримталсан хүмүүсийг ашигтай постонд томилж, Хойд хөршид нааштай хандлагатай хүн болгоныг ажлаас халсан юм. Тэр Алтан тариа компанийг өөрийн эцгийн найзын хүүхдүүдэд үнэгүй өгсөн.

8. Мөн ч их удаан хүлээсэн дээ. Цаг болжээ.

9. Зөв шүү. могой хүртэл биед нь хүрэхээр атирдаг биз дээ.

10. Энэ тоглоомоор олон жил тоглосон ч хамтрагчаа сонгож чаддаггүй Энхсайхан албан тушаал өгмөгц л ”НАМ ДУУГУЙ” болчихно.Гэхдээ ч бас ”ОЙН ГАЗАР” шиг төрийн хувалз байгууллага байгуулж төсвөөс идэх эдийн засгийн  ухаан бий шүү, мань хүнд.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top