“Номин талстын” хуучраагүй зураг

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 30

Монголын хөвгүүдийн анхны хамтлагийн нэг “Номин талст” 2012 онд 15 жилийн ойгоо тэмдэглэсэн билээ.

1997 онд тус хамтлаг нь Батсүх /Сүхээ/, Хаянхярваа /Хаянаа/, Дэлгэрмөрөн /Дээгий/, Хангэрэл /Хаазаа/ нарын 17-19 насны залуусын бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан байна. 1995 онд Номин нэртэй дууны хамтлаг, Талст нэртэй бүжгийн хамтлагтай нэгдсэнээр 12 бүжигчинтэйгээр "Сүүлчийн удаа", "Гэрэл сүүдэр" зэрэг анхны уран бүтээлүүдээ залууст хүргэж байжээ. Хамтлагийн үүсгэн байгуулагч Равжаа, Батсүх нарын шийдвэрээр хамтлагтаа бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж, Хаянхярваа, Дэлгэрмөрөн, Хангэрэл нарыг элсүүлж өнөөдрийн бүрэлдэхүүн бүхий хамтлаг байгуулагдсан түүхтэй.

Энэ удаагийн “Хуучраагүй зураг” булангийн зочноороо энэхүү хамтлагийн гишүүдийг оруулан, тэдний хуучны зургуудаас сонирхуулахыг хүсэв. Ялангуяа хамтлагийн хамгийн супер дуучин Хаянаагийн багын хөөрхөн зурагнуудыг тавилаа. Аав нь авдаг байсан зурагнууд гэсэн, их өхөөрдмөөр.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top