МИАТ-ийг “мяалсан” Ц.Орхоны тухай 20 коммент

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 01

1.Ц.Орхон нь цөс ихт дархад хөвүүн.
2.Ц.Орхон нь Иргэний агаарын тээврийн болон аялал жуулчлалын тэргүүний ажилтан цол тэмдэгтэй
3.Ц.Орхон нь нислэгийн удирдагч мэргэжилтэй бөгөөд "МИАТ"  компанид 1990 оноос ажиллаж буй
4.Ц.Орхон нь “МИАТ” ХК-иас нэгэн цагт халагдаж байсан ч эргэж очихдоо захиралын суудалд суусан гэх мэдээлэл бий
5.Ц.Орхон нь гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнийн хуурай дүү, “гал хам”
6.“Mongolian airlines”-тэй “Code share”-ийн гэрээ хийхээр бэлдэж байсан хүн нь Ц.Орхон гэх.
7.Дотоодын нислэгийн тийзийн үнийг буулгаж чадахгүй хэмээн томорсон хүн бол Ц.Орхон
8.Ц.Орхоны удирдлагын үед МИАТ-аас гадны банк руу гурван удаа шилжүүлэг хийгдсэн байдаг аж
9.Ц.Орхоныг ТӨХ-ны дарга Д.Сугарын хүн гэдэг.
10.Ц.Орхон нь булхайгаа далдлахын тулд  “Зардал хэмнэх үүднээс даатгалын компанитай гэрээгээ зогсоосон. Өнгөрсөн онд онгоц санаандгүй байсан чинь гэмтээд 5-6 тэрбум төгрөгийн зардал гарсан болохоор ийм шийдвэр гаргасан” хэмээн булзааруулж байв
11.Ц.Орхон нь дайны эрсдлийн даатгалын орлого зарлагын тухай асуудал босч ирмэгц Б/335 тоот тушаал гарган уг орлогыг 2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн “Тээвэрлэлтийн орлого” болгож бүртгэхээр болсон байна
12.Ц.Орхон захирал 2010 оны 7 дугаар сард нягтлангаа ажлаас нь чөлөөлөхдөө сайн ажиллаж байсан гэж 20,0 сая төгрөгөөр шагнаад явуулж байсан аж
13.Ц.Орхон нь өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгч байв.
14.Ц.Орхон нь эхнэртэйгээ хамт баригдсан бөгөөд өдгөө тус тусдаа хоригдож буй юм.
15.Ц.Орхон нь “Эхнэрээ суллуулахын тулд эл хэрэгт холбоотой 20 улстөрчийг нэрлэнэ” хэмээсэн тухай хэвлэлүүд бичиж байна
16.Ц.Орхоныг 2010 оны 5-р сарын 26-ны өдөр Засгийн газрын шийдвэрээр МИАТ-ийн гүйцэтгэх захирлаар томилсон ч хоёрхон жил алба хашсан
17.Ц.Орхон захирал ажлаа авсан даруйдаа  инженер техникийн бүрэлдэхүүнтэй ойлголцон удирдлагын багийг 100 хувь шинэчлэн Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирлаар Г.Жаргалсайхан, Бизнесийн асуудал эрхэлсэн дэд захирлаар Г.Нямдаваа нарыг тус тус томилсон байдаг.
18.МИАТ компанийн захирал Ц.Орхон гуравхан сарын дотор сая гаруй ам.доллар завшсан гэх
19.Ц.Орхон нарын хүмүүсийн эд хөрөнгийг шүүхээс хурааж авна гэсэн мэдээлэл байгаа ч одоогоор тодорхой бус.
20.Ц.Орхон өдгөө 461 дүгээр хорих ангид саатуулагдаад байгаа.

Ж.Ананд

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top