Нөхөртэйгээ нийлж МИАТ-ийг луйвардсан Ү.Цэцэгмаа Хонконгт хувийн данстай байжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 04

МИАТ компанийн зорчигч тус бүрээс “Дайны эрсдлийн даатгал” нэрийдлээр таван ам.доллар суутган авсаар 700 сая ам.долларын ашиг болгон төвлөрүүлж түүнийгээ гадаадын томоохон банкууд руу шилжүүлэн “угааж”  өөрийн болгож байсан нөхдүүдийн хийсэн хэрэг илчлэгдээд байгаа. МИАТ-аас мөнгө босгох аргадаа гаршсан 10 гаруй эрхэм цагдан хоригдож байцаагдаж байгаа. Тэд бүгд хувьдаа компанитай төдийгүй том том хувийн хаусанд “тарвалздаг” байсан нь МИАТ компаниар үйлчлүүлэгчдийн даатгалд төлсөн мөнгөний нэгээхэн хэсэг.

Тэдгээрийн нэг нь МИАТ ком­панийн гүйцэтгэх захирал асан Ц.Орхон.

Ц.Орхон нь захирал байх хугацаандаа даатгалын мөнгөнөөс  20 гаруй шилжүүлэг хийсэн нь Эрүүгийн цагдаагийн газрын мөрдөн байцаалтын явцад тодорхой болжээ. Түүгээр ч зогсохгүй дээрх 20 гаруй удаагийн шилжүүлэгийнх нь 10-аадыг нь эхнэр Ү.Цэцэгмаа нь Хонгконгт очиж авч байжээ.  Өөрөөр хэлбэл МИАТ ком­панийн гүйцэтгэх захирал асан Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа нь Хонгконгийн томоохон банкинд хувийн данс нээж, нөхрийнхөө шилжүүлсэн мөнгөн гуйвуулгыг очиж авдаг байсныг Эрүүгийн цагдаагийн газар тогтоосон байна.

Даатгалын мөнгө төгрөгтэй холбоотой ямар нэгэн асуудал босч ирмэгц Ц.Орхон тушаал гарган зохицуулалт хийдэг байж. Тухайлбал, даатгалын орлого зарлагын тухай асуудал босч ирмэгц Ц.Орхон нь Б/335 тоот тушаал гарган уг орлогыг 2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн “Тээвэрлэлтийн орлого” болгож бүртгэхээр болсон гэдэг.

Энэ мэтээр даатгалын мөнгөний харагдаж үзэгдэх байлыг өөрчилж амтанд нь орсон луйварчид МИАТ компанийн “Дайны эрсдлийн даатгал”-ын мөнгөнөөс “Бест вэлф” гэгч группт их хэмжээний мөнгө шилжүүлсэн байдаг.

2007 оны хоёрдугаар сараас эхэлсэн эл луйвар нь Хонгконг руу гардаг байснаа сүүлд буюу 2010 оны 5 дугаар сараас эхлэн Японы Токио банк руу шилжсэн байдаг юм.

“МИАТ” ХК-иас “Бест вэлф” группт шилжүүлсэн санхүүгийн гүйлгээнүүдээс харахад хичнээн хэмжээний мөнгө луйварчдын гараар орж угаагдсныг харж болно.

Нэг дэх гүйлгээ
Шилжүүлсэн он, сар, өдөр: 2007 оны 2 дугаар сарын 28-ны өдөр

Хүлээн авагчийн нэр: “Best Wealth AIGroup”
Гүйлгээний утга: 2006 оны дайны эрсдлийн даатгалын хураамж
Төлсөн дүн: 1 023 669 USD буюу 1 тэрбум 191 сая 550 мянга 716 төгрөг
Хүлээн авагчийн банк: Standard Chartered Bank, Hong Kong
Хүлээн авагчийн дансны дугаар: 368-0040-5109

Хоёр дахь гүйлгээ
Шилжүүлсэн он, сар, өдөр: 2008 оны 3 дугаар сарын 6-ны өдөр

Хүлээн авагчийн нэр: “Best Wealth AIGroup”
Гүйлгээний утга: 2007 оны эхний гурван улирлын дайны эрсдлийн даатгалын хураамж
Төлсөн дүн: 500 000 USD буюу 586 сая 155 мянган төгрөг
Хүлээн авагчийн банк: HSBC Hong Kong
Хүлээн авагчийн дансны дугаар: 808-244354-838

Гурав дахь гүйлгээ
Шилжүүлсэн он, сар, өдөр: 2008 оны 3 дугаар сарын 19-ний өдөр

Хүлээн авагчийн нэр: “Best Wealth AIGroup”
Гүйлгээний утга: 2007 оны эхний гурван улирлын дайны эрсдлийн даатгалын хураамж
Төлсөн дүн: 759 670 USD буюу 889 сая 292 мянга 024 төгрөг
Хүлээн авагчийн банк: HSBC Hong Kong
Хүлээн авагчийн дансны дугаар: 808-244354-838

Дөрөв дэх гүйлгээ
Шилжүүлсэн он, сар, өдөр: 2008 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр

Хүлээн авагчийн нэр: “Best Wealth AIGroup”
Гүйлгээний утга: 2008 оны 1, 2 джгаар улирлын дайны эрсдлийн даатгалын хураамж
Төлсөн дүн: 660 716 USD буюу 759 сая 665 мянган төгрөг
Хүлээн авагчийн банк: HSBC Hong Kong
Хүлээн авагчийн дансны дугаар: 411-618085-838

Тав дахь гүйлгээ
Шилжүүлсэн он, сар, өдөр: 2008 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр

Хүлээн авагчийн нэр: “Best Wealth AIGroup”
Гүйлгээний утга: 2008 оны 1, 2 дугаар улирлын дайны эрсдлийн даатгалын хураамж
Төлсөн дүн: 660 716 USD буюу 759 сая 665 мянган төгрөг
Хүлээн авагчийн банк: HSBC Hong Kong
Хүлээн авагчийн дансны дугаар: 411-618085-838

Зургаа дахь гүйлгээ
Шилжүүлсэн он, сар, өдөр: 2009 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр

Хүлээн авагчийн нэр: “Best Wealth AIGroup”
Гүйлгээний утга: 2007 оны дөрөвдүгээр улирлын дайны эрсдлийн даатгалын хураамж
Төлсөн дүн: 100 000 USD буюу 144 сая 290 мянган төгрөг
Хүлээн авагчийн банк: HSBC Hong Kong
Хүлээн авагчийн дансны дугаар: 808-244354-838

Долоо дахь гүйлгээ
Шилжүүлсэн он, сар, өдөр: 2009 оны 5 дугаар сарын 7-ны өдөр

Хүлээн авагчийн нэр: “Best Wealth AIGroup”
Гүйлгээний утга: 2007 оны дөрөвдүгээр улирлын дайны эрсдлийн даатгалын хураамж
Төлсөн дүн: 156 440 USD буюу 225 сая 742 мянга 950 төгрөг
Хүлээн авагчийн банк: HSBC Hong Kong
Хүлээн авагчийн дансны дугаар: 808-244354-838

Найм дахь гүйлгээ
Шилжүүлсэн он, сар, өдөр: 2009 оны 7 дугаар сарын 23-ны өдөр

Хүлээн авагчийн нэр: “Best Wealth AIGroup”
Гүйлгээний утга: 2009 оны 1, 2 дугаар улирлын дайны эрсдлийн даатгалын хураамж
Төлсөн дүн: 54 000 USD буюу 78 сая 262 мянган төгрөг
Хүлээн авагчийн банк: HSBC Hong Kong
Хүлээн авагчийн дансны дугаар: 808-244354-838

Ес дэх гүйлгээ
Шилжүүлсэн он, сар, өдөр: 2009 оны 7 дугаар сарын 27-ны өдөр

Хүлээн авагчийн нэр: “Best Wealth AIGroup”
Гүйлгээний утга: 2009 оны 1, 2 дугаар улирлын дайны эрсдлийн даатгалын хураамж
Төлсөн дүн: 457 000 USD буюу 662 сая 330 мянга 100 төгрөг
Хүлээн авагчийн банк: HSBC Hong Kong
Хүлээн авагчийн дансны дугаар: 808-244354-838

Арав дахь гүйлгээ
Шилжүүлсэн он, сар, өдөр: 2009 оны 10 дугаар сарын 2-ны өдөр

Хүлээн авагчийн нэр: “Best Wealth AIGroup”
Гүйлгээний утга: 2009 оны 3 дугаар улирлын дайны эрсдлийн даатгалын хураамж
Төлсөн дүн: 350 000 USD буюу 499 сая 100 мянган төгрөг
Хүлээн авагчийн банк: HSBC Hong Kong
Хүлээн авагчийн дансны дугаар: 808-244354-838

Арван нэг дэх гүйлгээ
Шилжүүлсэн он, сар, өдөр: 2009 оны 10 дугаар сарын 5-ны өдөр

Хүлээн авагчийн нэр: “Best Wealth AIGroup”
Гүйлгээний утга: 2009 оны 3 дугаар улирлын дайны эрсдлийн даатгалын хураамж
Төлсөн дүн: 497 521 USD буюу 709 сая 465 мянган төгрөг
Хүлээн авагчийн банк: HSBC Hong Kong
Хүлээн авагчийн дансны дугаар: 808-244354-838

Арван хоёр дахь гүйлгээ
Шилжүүлсэн он, сар, өдөр: 2009 оны 12 дугаар сарын 29-ний өдөр

Хүлээн авагчийн нэр: “Best Wealth AIGroup”
Гүйлгээний утга: 2009 оны дөрөвдүгээр улирлын дайны эрсдлийн даатгалын хураамж
Төлсөн дүн: 410 000 USD буюу 587 сая 977 мянган төгрөг
Хүлээн авагчийн банк: HSBC Hong Kong
Хүлээн авагчийн дансны дугаар: 808-244354-838

Арван гурав дахь гүйлгээ
Шилжүүлсэн он, сар, өдөр: 2010 оны 5 дугаар сарын 7-ны өдөр

Хүлээн авагчийн нэр: “Best Wealth AIGroup”
Гүйлгээний утга: 2010 оны 1 дүгээр улирлын дайны эрсдлийн даатгалын хураамж
Төлсөн дүн: 250 000 USD буюу 433 сая 866 мянга 700 төгрөг
Хүлээн авагчийн банк: Bank of Tokyo
Хүлээн авагчийн дансны дугаар: 00-655-88

Ж.Ананд

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Р Батэрдэнэ.(182.160.10.236) 2013 оны 05 сарын 10

Орхонг хэрэг хийгээгүй гээд нэг өмгөөлөгч солиороод байсан. Ингэж битгий худлаа олны тархийг угааж бай? Тийм үнэнч байсан юм бол эхнэртээ ингэж мөнгө шилжүүлж өхгүй аясан юм Хуулийн дээд хэмжээг өгвөл таарна.

0  |  0
zochin(27.123.213.131) 2013 оны 04 сарын 02

buh hadg**amjiig ni tsartsaahgui bol gadga**** arilaad ogno do muu***in luibarchid

0  |  0
Top