УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайн тухай 20 коммент

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 04
  1. Т.Бадамжунай нь Хадгаламж банкны 14 тэрбумд холбогдож байсан ч уснаас хуурай гарсан.
  2. Тухайн үед Т.Бадамжунайн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг тавьж байсан боловч намынх нь нөхдүүд олонхиороо авч үлдсэн.
  3. 2000 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан Л.Энэбиш агсан “Т.Бадамжунайг хэрхэвч нам руу ойртуулж болохгүй хүн шүү. Ялангуяа хотын менежер болгож болохгүй” гэж хатуу эсэргүүцэж  байсан ч дийлээгүй гэдэг.
  4. Т.Бадамжунай тус бүр нь  800 мянган ам.долларын үнэтэй хоёр ширхэг цагийг Швейцарийн алдарт  “Ulysse Nardin”-аар хийлгэхээр захиалж байжээ.
  5. Т.Бадамжунай  нь албан тушаалаа урвуулан ашиглаж  “Цагаан залаа агвет” ХХК-тай  хуйвалдан улсын төсвөөс 362645400 (гурван зуун жаран хоёр сая зургаан зуун дөчин таван мянга дөрвөн зуун) төгрөг  завшсан гэх мэдээлэл гарч байв.
  6. Т.Бадамжунай тэргүүтэй эрх мэдэлтнүүд Солонгосчуудад 330 мянган га газар зарсан гэх боловч эл асуудлыг хэн ч тоогоогүй өнгөрүүлсэн юм
  7. Хотын фракцын толгойлогч М.Энхболдыг хөдөлгөгч хүч нь үргэлж Т.Бадамжунай байсаар ирсэн гэдэг.
  8. Т.Бадамжунайг барьц алдуулсан казиногийн хэрэг тэгтлээ хуучраагүй байна. Хэрэг хуучирдаггүй гэдэг дээ.
  9. Алтжингийн Г.Алтан хатагтайгаас хүртэл Т.Бадамжунай авлига авч байсныг Г.Алтан хатагтайн экс нөхөр С.Жамъянсүрэн хэвлэлийнхэнд дэлгэж байв.

10.  Төрийн эзэмшилд байсан Лениний музей хэний мэдэлд байдаг нь тодорхой бус ч саяханаас тус музей нь Т.Бадамжунайн мэдэлд байдаг гэх “бор шувуу” нисэв.

11.  Н.Энхбаярын гэх алдарт хэрэгт Т.Бадамжунай  нарыг гэрчээр оролцуулахыг хүссэн юм. Тэрбээр эл аалзны торонд холбоотой бололтой.

12.  Т.Бадамжунайд тариалангийн асар том газрууд бий. Гэхдээ буруу гарынх уу, зөв гарынх уу гэдэг бас л бүрхэг. Булган аймагт 2000 гаруй га тариалангийн талбайтай гэдэг. Харин Сэлэнгэ аймагт үүнээс ч илүү том тариалангийн талбайтай гэж байгаа.

13.  Нэгэн цагт ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан М.Ганболдын өрөөнд улаан галзуу амьтан давхиж ороод заамдаж аван дөвчигнөсөн гэдэг яриа ч бий.

14.  Тоон доторх үсэг. Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо буюу FILA-гийн “Алтан одон”-гоор ХХААХҮЯ-ны сайд байхдаа Т.Бадамжунай шагнагдсан.

15.  Тэрбээр моринд нугасгүй. “Ер нь морьтой холбоотой болгон гэгээн ариун байдаг” хэмээн боддог хэмээн ярьсан байдаг. Тэр гэгээн ариун хүн.

16.  Хотын төвийн өнгөтэй өөдтэй газар бүхнийг овоо хэдэн төгрөг болгож халаасалж чадсан Т.Бадамжунай хариуцлага хүлээж, хэрэгт татагдах нь бүү хэл улам л тэнгэр өөд мацсаар байна.

17.  Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунайг ул­сын төсвөөс 500 сая төгрөг завшсан хэргээр шалгаж эхэлсэн гэж байсан боловч өдгөө энэ асуулал таг чиг.

18.  Т.Бадамжунай казино байгуулахаар нэг хэсэг том зүйл мөрөөдөн таваргаж байсан боловч өөрийнх нь казинотой холбоотой хэрэг нэг л өөр тийш нь чангаагаад байсан учир саваагүй нохой саранд хуцахын үлгэрээ мартахад хүрсэн.

19.  Түүнийг Т.Бадамжунай бус “Дон Жунай”, “Авлига Жунай” гэх зэргээр цоллодог.

20.  Тэрбээр бурхан цуглуулах хоббитой. Үүнийгээ бурханлиг үзэлтэй холбон тайлбарладаг.

 

Ж.Ананд

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баяр(64.119.21.172) 2024 оны 02 сарын 14

Бадамжунай чи Ачаа тээврийг удирдах газар Диспедчир хийгээд Хангарьд Роза 2 той нэг ээлжинд гарч байснаа санаж томроорой. Танай авгайн гарал үүслийг мэдэх хүн олон байгаадаа

2  |  0
зочин(64.119.21.172) 2024 оны 02 сарын 14

Бадамжунайгийн авгайг та нар хятадын ирлийз гэдгийг мэдэхүү. Цэргийн он жавууд сайн мэднэ дээ.Тээврийн яаманы системд байсан хүмүүсээс ч мэдэх хүн олон бий шүү.ббббббид хаяа ярьцгаадаг юм . Хутаг Өндөрт маш их тариалангийн талбайтай

2  |  0
Э(66.181.187.133) 2023 оны 04 сарын 05

Энэ хорчин пиздаг л барих хэрэгтэй дээ.

1  |  0
уншигч(139.99.159.14) 2018 оны 04 сарын 13

шударга журам тогтооё гэвэл жунайг улайлгах ёстой

0  |  0
Ялалт(49.0.150.66) 2018 оны 04 сарын 13

ХХААХҮЯамны сайд байхдаа төсвийн : ждү, тэдсан, мал хамгаалах гэхмэт өөрийн олон компани хүмүүсээр дамжуулан авч үрэн таран хийсэн хүн гэсэн, уг нь буцаан төлөх естой мөнгө биздээ. Моринд дуртайч гэх шиг улсын мөнгөөр л үнэтэй морь зүүчээ байгуулаа өиз шалгах хүний нэг шүү, цагаан овоод морьд нь байдаг хагас бүтнээр ирж идэж ууж тоглож бгаад явдаг гэсэн муу бирд

0  |  0
csd(182.160.32.150) 2018 оны 04 сарын 13

Macao d hed hed taarch bsn mash ih mongoor slot mashind hiij bgaad togoldog hyn dee

0  |  0
Gombo(202.9.41.184) 2018 оны 04 сарын 13

Uhsenmuu tarvagan hun

0  |  0
zochin(112.72.11.111) 2018 оны 04 сарын 13

Badamjunai bol ali hediine shorond oroh hun mun.M.Enhboldin gal ham.Hamgiin gemt heregten.

0  |  0
zochin(112.72.11.111) 2018 оны 04 сарын 13

Badamjunai bol ali hediine shorond oroh hun mun.M.Enhboldin gal ham.Hamgiin gemt heregten.

0  |  0
zochin(112.72.11.111) 2018 оны 04 сарын 13

Badamjunai bol ali hediine shorond oroh hun mun.M.Enhboldin gal ham.Hamgiin gemt heregten.

0  |  0
батаев(150.129.141.77) 2016 оны 10 сарын 29

хэзээ энэ хулгайчийн толгойг таслах юм бэ

0  |  0
GANZO(202.179.20.162) 2013 оны 04 сарын 23

ENE HVNIIG SHALGAH NI MONGOLIIN AED TVMNII TOM HVLEELT BILEE...

0  |  0
жунай(203.194.115.62) 2013 оны 04 сарын 11

энэ хулгайчийг хэзээ шоронд хийх юм бэ? эсвэл өөрийнхөө хэргийг мөнгө төлөөд хаалгачихав уу ? паразит пизда

0  |  0
zochin(203.91.118.218) 2013 оны 03 сарын 21

ert oroi neg l tsagt unenii densen deer garch l taaraa...

0  |  0
Top