С.Жавхлан “Хамаг Монгол”-ын дуучдыг нэгтгэлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 04

Чингис хааны үеэс улбаатай гал тахих ёслолыг эхлүүлсэн дуучин С.Жавхлан  “Хамаг Монгол” төслийнхөө нээлтийг хийлээ. Монгол туургатан нэгдсэн энэхүү төсөлд ОХУ-ын Халимаг улсын дуучин Жангарч, Шаран Диймаа, ОХУ-ын Тува  улсын төв театрын гавьяат жүжигчин, дуучин, хөөмийч Саидаш Монгуш, ОХУ-ын Буриад улсын дуучин Чингис Раднаев, Өвөрмонголын “Хөх хээр” хамтлагийн дуучин М.Баясгалан зэрэг алдартай дуучид нэгджээ. Тэд энэ сарын эхээр дуучин С.Жавхлангийн урилгаар ирсэн аж.

Цагаан сарыг зөвхөн Монгол Улс тэмдэглэх бус Монголд туургатан даяараа тэмдэглэх учиртай юм байна. “Нэгэн цагт цацсан шагай мэт бутарсан ч цуглан нийлэх цаг үе ирсэн байна. Тиймээс энэ төсөл нь Хамаг Монгол туурагтнаараа галаа бадраах зорилготой юм” хэмээн дуучин  С.Жавхлан ярилаа. Энэ ёслолыг зохион байгуулснаар газар шороо эх орон минь улам хүрээгээ тэлэх учиртай аж. Төслийн гал тахих ажиллагаа ирэх сард болох бөгөөд энэ оны турш Халимаг, Тува, Буриад, Өвөрмонголоор тэд тойрон гал бадрах ёслол хийхээр зэхэж байна. Ингээд төслийн хаалтыг Монголдоо хийхээр төлөвлөжээ. Эрт цагт Монгол зан заншил ямар байсан тэр бүгдийг тэд хамтран сэргээхээр зорьж байгаа аж.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Боби(202.179.27.28) 2013 оны 07 сарын 30

Жирийн нэг дуучин залуу төр засгийн хийж чадаагүйг хийлээ. Бас Эрдэнэчимэг гэж сайхан дуучин урлагтаа эргэж ирсэнд баяр хүргэе. Айлын авгай болоод гэртээ суучсан бол дэндүү харамсалтай байлаа. Харин бусад орны соёлн сайд нар дэмжээд эх орондоо уриад байхад манай Соёлын сайдад таалагдаагүй бололтой огт харагдсангүйд их харамсаж байна.

0  |  0
ZOCHIN(202.55.191.35) 2013 оны 03 сарын 20

JAVXAA CHI SHUU CHADNAA JINHENE EX ORONCH

0  |  0
Top