ШӨХТГ-ын дарга О.Магнайд илгээх 10 коммент

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 05
  1. Мах магнаг болж малын ууц 200 мянга хол давлаа. Энэ ариун явдал уу,
  2. Цагаан сарын нэмэгдэл бий болж орос гурилын үнэ өсчээ. Бууз хийхэд тохиромжтой учраас эрэлт их байгаа гэх.
  3. Гуя дагуулж хүзүү, мах дагуулж өөх гэдэг хэлц үг бодит байдлаас үүссэн гэдэг. Үнэн юм байна. Хүчит шонхор, Нарантуул-2 захын махны лангууныхан мах өөх хоёрыг яг тэнцүүхэн зарж байна. Махны үнээр өөх, энэ шударга явдал уу
  4. Байр түрээслэгчид мөнгө хүүлэгчид боллоо. Босго ханш тогтоож болохгүй юу О.Магнай дарга аа
  5. Муудсан ялзарсан бүтээгдэхүүн худалддаг миний дэлгүүрийг анхаараач
  6. Сууц өмчлөгчдийн халаасыг дураараа тэмтэрдэг СӨХ-үүдийн нягтлангуудыг шалгаж болох уу. Дураараа тоо хэлж, дургүйсэнийх нь усыг хаана, тогийг таслана
  7. Хүнсний ногооны худалдаа эрхлэгчид Голланд төмс, орос алим гэх зэргээр худалдан авагчдыг төөрөгдүүлдэг. Үнэхээр манай улс голландаас төмс оруулж ирдэг гэж үү
  8. Гэрийн модны үйлдвэрлэлээ дэмжихийн тулд дэлхий сөнөнө хэмээсэн Г.Оюунгэрэлд “Шударгаар өрсөлдөх” арга ухааныг зааж өгөөч
  9. Хувийн эмнэлгүүдийн үнэ ханш хаданд гарлаа. Нэг удаа үзүүлэхэд 70 мянган төгрөг байж болох ханш уу

10.  Цахилгаан барааны дэлгүүрүүдэд байгаа брэнд нэртэй хулхи бүтээгдэхүүнийг хэрхэх вэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top