27 настай бүсгүй хүүхдээ төрүүлсний дараа эмгэн болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 05

Хятадын залуу бүсгүй хүүхэд төрүүлээд хагас жилийн дотор л арьс нь унжиж үрчийсэн эмгэн болж хувирчээ. Хоёр дахь хүүхдээ төрүүлсний дараа 27 настай Ву бүсгүйд үүссэн өөрчлөлт эмч нарыг гайхшруулсан байна.

Бүсгүйн өгүүлснээр, ээж болсны баяр баясал эдлэн жаргахын оронд хүмүүсээс нуугдах шаардлагатай болсон аж. Ихэнх хүмүүс түүнийг хүүхдийн ээж биш эмээ гэж хүлээж авч байжээ.

“Би өмнө нь өөртөө итгэлтэй, хөгжилтэй байсан бөгөөд үеийнхэнтэйгээ ижил хувцаслан, хэвийн амьдралаар амьдрахыг хичээдэг байсан. Харин одоо намайг эмээ гэж ойлгож байгаа учраас би яахаа ч мэдэхгүй байна. Бүгд намайг 60-70 настай гэж хэлж байна” гэж Ву ярьжээ.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top