Улсын гарьд Ц.Цэрэнпунцагийн тухай 20 коммент

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 06

1.    Бөхийн спортод хар залуугаараа домог болсон хүчит бөх бол Завхан аймгийн Цагаанчулуут сумын харъяат Цэдэндамбын Цэрэнпунцаг гарьд юм.
2.    Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг нь улсад 2 удаа найм, гурван удаа долоо давсан бөх.
3.    Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг нь улсад 10 удаа шөвгөрсөн аралтай бөх.
4.    Түүнийг Дархан аварга Б.Бат-Эрдэнэ аваргад хоёр удаа “өгсөн” хэмээн ярьдаг нь үнэний ортой.
5.    Хэрэв эл спортыг бизнесээр солиогүй бол аварга цолонд ойрхон байсан хэмээдэг.
6.    Ц.Цэрэнпунцагийг аатай, аралтай байгалиас заяасан бяртай бөх гэдгийг Дархан аварга Х.Баянмөнх ярьдаг.
7.    Гарьд цол гарч ирэхээс өмнө улсын арслан цолны болзол хангасан бөх.
8.    Д.Дагвадорж аваргыг наадмын өсвөрийн бөхийн барилдаанд барилдахаар гарахдаа өөрийнх нь үлгэр дууриал шахуу болсон бөх Ц.Цэрэнпунцагийн хажууд ирээд “Пунцагаа ах аа, алаад өгнө өө, тийм ээ” гэж хэлээд гуяа алгадаад барилдахаар гарч байсан тухай яриа байдаг.
9.    Америкт сурч байхдаа “Парик” Жагаатай хамтдаа бааранд орж америк залуустай хүч үзэн хэд хэдэн залуусыг дарж бяр чадлаа гайхуулсан гэдэг. Үүнээс өмнө Монголд байхад нь гар барилдааны тэмцээн болж телевизээр нэвтрүүлэхэд Пунцагаа ах улсын харцага Бэгзсүрэнтэйгээ аваргын төлөө өрсөлдөн ялж байсан түүхтэй.
10.    Тэрбээр америкт явж суралцахаар ид сайхан барилдах үеээ хий алдсан бол хожим ах Бэгзсүрэнгээ хэрэгт орооцолдсоноос нь хойш бүрмөсөн хаясан.
11.    Ц.Цэрэнпунцаг түргэн барилдах дуртай.
12.    Тэрбээр татаж хавирна, давхар шуудагнаас татна, ер нь бяралхана даа.
13.    А.Сүхбат аваргыг заан болсны дараа жилийн наадмаар долоогийн даваанд тунаж барилдахдаа нүүрийг нь улаан халз болтол хавирч унагаасан юм.
14.    1993 онд 5 давж улсын начин цол хүртсэн, 1994 онд 8 давж гуравт үлдэн улсын заан цол, "Үлэмж бадрах" чимэг, 1996 онд 6 давж "Саруул сайжрах", 1997 онд 7 давж "Бат нягт", 1998 онд 7 давж "Хуурнин шуугигч", 1999 онд 6 давж "Хурдан шаламгай" чимэг, 2000 онд 6 давсан, 2001 онд 8 давж дөрөвт үлдэн "Буушгүй хүчит”,  2003 онд 6 давж "Үнэн итгэлт", 2004 онд 7 давж "Өлзий бадрах" чимэг тус тус хүртсэн.
15.    Улсын гарьд цол нь 2003 онд бий болсон бөгөөд Ц.Цэрэнпунцаг 1994, 2001 оны наадмуудад 8 давсан амжилтаараа уг цолыг хүртсэн юм.
16.    Түүнийг 2012 оны УИХ-ын сонгуульд хүч үзнэ гэж байсан боловч үнэн ч гэж хэлээгүй, худал гэж няцаалгүй байсаар сонгууль өнгөрүүлж эл асуудал намжсан юм.
17.    Ц.Цэрэнпунцаг гарьдыг шашны мөр хөөж өдгөө гэнэн сахил хүртсэн хэмээдэг.
18.    Тэрбээр бөхийн спортоо хаясны дараа архины “Жем” үйлдвэрийг босгосон төдийгүй үүрэн телефоны G mobile –ийг хөл дээр нь босгосон бизнесмэн.
19.    Түүнийг бөхчүүд дотроо хамгийн боловсролтой нь гэдэг.
20.    Ц.Цэрэнпунцаг гарьдыг дахин зодоглоно гэх мэдээлэл түгж байсан боловч гарьд таг чимээгүй хэвээрээ л байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ok(150.129.141.150) 2022 оны 01 сарын 08

Odooch gawihgvi bhldaa gehdee barildwal saihan l baih

0  |  1
Top