Төмөр замын тээврийн орлого буурчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 16

Төмөр замын тээврээр  1 дүгээр сард 1664.2 мянган тонн ачаа, давхардсан тоогоор 315.8 мянган зорчигч зорчжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа  3 хувиар буурч, зорчигчдын тоо  6.3 хувиар өссөн үзүүлэлт байна. Тээсэн ачаа, зорчигчдын тоо өссөнөөр төмөр замын тээврийн салбарын орлого энэ  оны 1 дүгээр сард 31.9 тэрбум төгрөг  болж, өмнөх оны мөн үеийнхээс 4.2 тэрбум төгрөг буюу 11.6 хувиар буурчээ.

 Харин агаарын тээврээр энэ  оны 1 дүгээр  сард 290.6 тонн ачаа, давхардсан тоогоор 59.2 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 11.7 тонн  буюу 3.9 хувиар буурч, зорчигчдын тоо 13.0 мянган хүн буюу 28.1 хувиар өсчээ. Тээсэн ачаа, зорчигчдын тоо өссөнөөр агаарын тээврийн салбарын орлого 1 дүгээр сард 17.4 тэрбум төгрөг  болж, өмнөх оны мөн үеийнхээс 3.2 тэрбум төгрөг  буюу  22.4 хувиар өссөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top