Энэ онд 1319 ширхэг суудлын автомашин орж ирсэн байна

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 18

Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2013 оны 2 дугаар сарын 15-ны байдлаар автобензиний импорт өмнөх оны мөн үеийнхээс биет хэмжээ 11.5 мян.тонн, үнийн дүн нь 11.6 сая ам.доллараар буурсан байна. Мөн суудлын автомашины импортын биет хэмжээ 1319 ширхэг, үнийн дүн 20.4 сая ам.доллар, ачааны машины биет хэмжээ 821 ширхэг, үнийн дүн 26.5 сая ам.доллар болжээ. Харин гурилын импортын биет хэмжээ 11.2 мян.тонн, үнийн дүн 2.8 сая ам.доллар, цагаан будааны биет хэмжээ 270.4 тонн, үнийн дүн 0.2 сая.ам.доллараар буурсан байна хэмээн статистикийн газраас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top