Хэзээ мөдгүй төрөх гэж байгаа Мэрайя Кэригийн нүцгэн зураг

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 24

Дуучин Мэрайя Керри “Life and Style” сэтгүүлийн нүүрэн дээр нүцгэн зургаа тавьж байсан бөгөөд тэрээр энэ удаад эр нөхөртэйгөө хамт нүцгэн зургаа татуулжээ. Түүний нөхөр Кэннон ийм зураг авахуулахаас татгалзаагүй ба дуучин бүсгүй “Энэ гэрэл зургууд нь залуу зандан насныхаа гоё сайхан байдлыг мөнхлөн үлдээх сайхан боломж” хэмээн ярьжээ. Хэзээ мөдгүй нярайлах гэж байгаа дуучин нүцгэлэхээс ер ичиж зовохгүй байгаа гэнэ. Гэрэл зургууд дээр од бүсгүй өөрийн томорсон гэдсийг бахархангуй дэлгэж байгаа төдийгүй түүний цээжийг нөхөр нь халхалсан аж.

Б.Даваахүү.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top