Кадаффийг нисгэгчгүй онгоцоор буулгаж авна

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 24

Ливи дэх цэрэг дайны ажиллагаанд нисгэгчгүй онгоц хоёрыг илгээсэн талаар АНУ-ын БХЯ-ны сайд Роберт Гейтс уржигдар мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг дамжууллаа. Р.Гейтсийн хэлснээр эдгээр онгоц нь хамгийн тохиромжтой бөгөөд агаарт 24 цагийн турш байх гэнэ. Мөн тэрээр онцлохдоо “Америкийн цэргийнхэн Афганистан, Пакистан дахь цэрэг дайны ажиллагаанд нисгэгчгүй пуужин ашиглаж байсан тухай ярьжээ. Харин гуравдугаар сарын сүүлээр барууны эвслийнхэн удирдлагаа НАТО-д шилжүүлсэн юм. Мөн үеэр АНУ-ын тал уг ажиллагаанаас гарахаа мэдэгдээд байсан юм. Гэсэн хэдий ч америкчууд бөмбөгдөх ажиллагаанд оролцсоор байгаа ажээ.  Одоогоор Ливид цаг агаар муу байгаагаас дээрх техникүүдийг ашиглах боломжгүй байгаа гэнэ. Хэрвээ энэ техникүүд үүргээ гүйцэтгэж эхэлбэл Кадаффи болон түүний цэрэг арми хүчин мөсөхтөх нь нэгэнт тодорхой ажээ.

А.Туяа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top