Шинзо Абе Харухико Куродатай гар нийлэх болов уу?

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 28

Япон Улсын Төв банкны Удирдах Зөвлөлийн гишүүдийн нэрс тодроод байгаа бол шинэ Ерөнхийлөгчөөр Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Харухико Курода нэр дэвшиж байгаа талаар олон улсын хэвлэлд мэдээлжээ.

Өнөөдөр тус улсын Ерөнхий сайд Шинзо Абе Харухико Куродаг нэр дэвшүүлж буй тухайгаа парламентдаа мэдээлэх юм байна. Харин ирэх сард санал асуулга явуулж, шийдвэрлэх аж.  

Нэр нь дэвшиж байгаа Харухико Курода энэ жил 68 настай. Түүнийг шинэ Ерөнхий сайд Шинзо Абетай гар нийлэн үйл ажиллагаа явуулах хүн гэж  шинжээчид үзэж байгаа юм.

Тус улсын  эдийн засагт дефляцийн байдал нь сөрөг нөлөөг үзүүлж ирсэн. Тэгвэл Шинзо Абе энэ байдлыг арилгах сэтгэл, зүтгэлтэй хүнийг Харухико Курода гэж үзэж байгаа бололтой.

Дашрамд өгүүлэхэд, Япон Улсын Засгийн газар, Төв банктайгаа хослон эдийн засгаа дэмжих талаар ээлжит үйл ажиллагаануудыг явуулах гэж буй харагдавч засгийн зүгээс мөнгөний бодлогыг улам тэлэхийг төв банкиндаа даалгасны араас удирдлагыг нь солих тухай асуудал таамгаас хэтэрч биеллээ олох магадлалтай байгаа талаар өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл ийн биеллээ олж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top