Рубикийн шоог жонглёрдонгоо эвлүүлэв /видео/

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 05

Рубикийн шоог жонглёрдохын хажуугаар эвлүүлнэ гэдэг баргийн хүний чадах ажил биш.  Юун жонглёрдож эвлүүлэх байтугай, тавтайхан шиг барьж суугаад, толгойгоо гашилгаад ч заримдаа эвлүүлж чаддаггүй бид.

Тэгвэл энэхүү үзүүлбэрийг АНУ-ын Стэнфордын их сургуулийн математикийн ангийн оюутан залуу 1,5 минутад хийж чадлаа хэмээн ABC News –д мэдээлжээ.

Сэр Рави хэмээх энэ залуугийн үзүүлбэрийн видео бичлэг хоёрдугаар сарын 27-нд Youtube-д тавигдсан хэдий ч одоогоор 3,6 сая гаруй хүн үзээд байна.

Рубикийн шоо бол дэлхийн хамгийн түгээмэл тоглоом бөгөөд 1980 онд анх зохиогдсоноос хойш даруй 350 сая ширхэг борлуулагдсан аж.  Жил бүр энд тэндгүй Рубикийн шоог хурдан эвлүүлэх уралдаан, тэмцээн олноор зохиогддог бөгөөд одоогийн байдлаар хурдны рекорд амжилт 5,66 секундэд даалгаврыг гүйцэтгэсэн Австралийн Феликс Земдегс хүүд оногдож байна.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top