ШОК! Жеймс Камерон экс эхнэртэйгээ гэрлэнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 24

Домогт Титаник, Аватар кинодууын найруулагч Жеймс Камерон эхнэр Кэтрин Бигелоутойгоо гэрлэхээр болжээ. Кэтрин нь өнгөрсөн онд Оскарын эзэн болж, нөхрөө нам дарсан удаатай. Хэрвээ тэр энэ киногоо хийгээгүй бол Камерон яах аргагүй Аватараараа шилдэг найруулагч авах байлаа. Тэд хамт амьдраад 20 жил болсон хэдий ч албан ёсоор гэрлэлтээ баталгаажуулаагүй байжээ. Харин найруулагчийн хувьд жүжигчин Линда Хамилтонтой амраглах болсноор тэдний харьцаа хэсэг хугацаанд хөндийрөөд байлаа.  Гэвч Оскарын шагнал Кэтринд экс "найз залууг" нь эргүүлж авчрав бололтой. Өдгөө 3Д зурагт бүтээхээр 5 тэрбум долларын төсөл хэрэгжүүлж эхлээд байгаа Камерон тун удахгүй хуримаа хийнэ хэмээн холливудыг гайхшрууллаа.

Р.Слава. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top