Оросууд сар луу робот илгээнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 14

ОХУ сар луу хэд хэдэн робот явуулахаар зэхэж байна.Энэ төслийн хүрээнд 2017 он хүртэл гариг хоорондын 3 автомат аппаратыг нэгэн зэрэг дэлхийн дагуул руу илгээхээр төлөвлөөд байгаа юм.Эхлээд саран дээр буух “Луна-Глоб” хөлгийг хөөргөх юм.Түүнийг 2015 онд ашиглалтанд орох Алс дорнодод баригдаж буй “Восточный”сансарын хөлгийн буудлаас хөөргөх юм.

Ус эрэх аппарат болон хөрсний сорьцыг шинжлэн судлах төхөөрөмжүүдийг суурилуулсан модуль саран дээр бууж гадаргыг нь судлана.

Улмаар 2016 онд “Луна-Глоб-2” хөлгийг нисгэн сарны эргэн тойрны орон зайг судлан өөр төхөөрөмж буулгах талбарыг сонгох  хайгуул хийх юм.

Энэтхэгийн сансарын аппараттай хамтран бүтээж байгаа”Луна-Ресурс” 2017 онд сарны гадаргад хүрэх ажээ.

2030-2040 он гэхэд сарыг эзэмших өргөн цар хүрээтэй ажиллагаа явуулахаар эрдэмтэд шамдан ажиллаж байгаа билээ.Ангараг руу хийх нислэг бол Оросын сансар судлалын стратегийн гол зорилт юм.Энэ зууны дундуур Ангараг гариг луу жолоодлогот нислэг хийхээр Оросын эрдэмтэд төлөвлөөд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top