“Ану хатан” киноны Галдан бошигт хүүтэй боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 14

Түүхэн сэдэвт киноны Галдан бошигтын дүрээр дэлгэцнээ мөнхөрч, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг хүртсэн гээд л жүжигчин М.Мягмар уран бүтээлийн олз омог ихтэй яваа. “Гайз” хамтлагаар рок попын тайзан дээр өөрийгөө таниулсан авьяаслаг залуу маань ийнхүү дэлгэцийн уран бүтээлд шамдаж буй нь олон хүний талархлыг хүлээсэн юм. Тэгвэл жүжигчин залуу өнөөдөр 3,600 кг хүүтэй болсон баярт мэдээг найз нөхөддөө дуулгажээ. Улирал дамнан үргэлжилсэн “Ану хатан” киноны зураг авалтын хажуугаар хөл хүндтэй эхнэрээ асарч халамжилсан тэрбээр ийнхүү анхны үрийнхээ зулайг үнэрлэж буй нь энэ.

Ашиг орлогоороо тэргүүлж байгаа “Ану хатан” киноны талаархи сонирхолтой мэдээллүүд ар араасаа цуварч байгаа энэ үед жүжигчин залуугийн бүл нэмсэн баярт мэдээ үзэгчдийн анхаарлыг татах нь лав биз ээ. М.Мягмарын хувьд хувийн амьдралынхаа талаар ихэд нууцалдаг бөгөөд хамтлагт дуулахаа болиод мэргэжлийнхээ уран бүтээлд шамдаж яваа нэгэн гэлцдэг юм билээ.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top