Герман, Монголын хамтарсан технологийн дээд сургууль сургалтаа эхлүүлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 18

Өнгөрсөн долоо хоногт Засгийн Газрын тогтоол гарч Монгол Германы хамтарсан технологийн дээд сургуулийн сургалтыг 2013-2014 оны хичээлийн жилд эхлүүлэхийг салбарын сайдад даалгалаа. Энэхүү сургууль нь Монголын дээд боловсролын салбарт загвар жишиг болохуйц, европын стандартад нийцсэн, европын эрх бүхий байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн, ажил олгогч, хувийн хэвшил, түншүүдийн оролцоог хангасан төрийн өмчит дээд боловсролын байгууллага байх юм. Хамтарсан сургууль байгуулах эхний үе шат буюу 2013-2016 онд дээд сургуулийн бүтцийг бий болгож, ашигт малтмал баяжуулах, боловсруулах технологи, механик инженер болон байгаль орчны технологи гэсэн гурван мэргэжлээр бакалаврын түвшний сургалт явуулж эхэлнэ. Бакалаврын сургалт нь хэлний бэлтгэл ангитай байх ба үндсэн сургалт англи хэл дээр явагдана. Бакалаврын сургалтын агуулга, хөтөлбөрийн бүтэц нь практик баримжаатай, дадлагын хэсгүүдтэй байхаар төлөвлөж байгаа юм байна. Дараагийн үе шат буюу 2016-2020 онд бакалаврын сургалтын мэргэжлийн тоог нэмэгдүүлэх ба магистрын сургалтыг эхлүүлнэ. Хоёр дахь шатанд судалгааны чиглэлээ тогтоож, эрдэм шинжилгээний ажил эрхлэн докторын сургалтыг эхлүүлэх юм байна. Хамтарсан сургууль байгуулах эхний үе шатанд ойролцоогоор 15 сая евро шаардагдах тооцоо гарч байгаа. Германы талаас үүний дөрвөн сая евро буюу 7.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг буцалтгүй тусламж хэлбэрээр олгохоос гадна цаашид Германы тал 10 ба түүнээс дээш жилийн хугацаатай тогтмол санхүүжүүлэх юм.

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  2012 оны 3 дугаар сард ХБНГУ-д хийсэн айлчлалын үеэр Монгол-Германы хамтарсан технологийн дээд сургууль байгуулах талаар хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн. Түүний дараа 2013 оны нэгдүгээр сард БШУ-ны сайд Л.Гантөмөр Берлин хотноо ХБНГУ-ын Холбооны ГХЯ-ны Төрийн сайд хатагтай Пийпер, Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Копп нартай уулзаж, хамтарсан сургууль байгуулах асуудлаар санал солилцон, бэлтгэл ажлыг яаралтай эхлүүлэх, Германы талын санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх хүсэлт тавьсан юм.

Герман Монголын хамтарсан технолгийн дээд сургуулийг томоохон үйлдвэр, аж ахуйн байгууллага, ажил олгогчид оюутны тэтгэлэг олгох, сургалтын лаборатори байгуулах зэргээр үйл ажиллагааг нь дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлсэн юм. Энэ нь санхүүгийн нөөц эх үүсвэр нь олон талын оролцоотой байх боломжтойг харуулж байгаа юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
admin(122.201.21.230) 2013 оны 03 сарын 28

гантөмөр сайдаа та нам бусаад ажилаа явуулаачэээ нам гээд мэдлэггүй нэг хүнийг сургуулийн үахирлаар томилоод тэр хүн боловсролын байгуул********д ажилласан ч гэсэн наад зах нь туша**** яаж бичих үндэслэл гэж юу байх гээд харьцаанаас ахуулаад юуч чадахгүй таныг зөв шийд гаргах байх гэж харж бйасан гэтэл та бас л бусдын адил нам харлаадаа энэд сурагчид хохирч байна шүү дээ ЭНЭ ЯВДАЛАА БОЛИМООР ЮМААА

0  |  0
uvuu dorj(203.194.114.4) 2013 оны 03 сарын 28

saidaa uuniig hiivel chamd olon ger bul bayarlandaa tulburtui surguuli tsetselegt 1 ailiin 2 deesh toonii huuhed surdag bol 10 20 huviin hungulultei bol mash sain bna aa olon huuhediig uls ih orondoo ovoo hun bolgoh geheer hooson honchih geed l bna daa saidaa

0  |  0
Top