Дуучин Нара бүдүүлэг нөхдөд чангахан хариулт өглөө

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 01

Уран бүтээлийнхээ хажуугаар шоу нэвтрүүлэг хөтлөн тал бүрийн авьяастай гэдгээ харуулж яваа дуучин бүсгүй дэлхийд алдартай бүтээлүүдийн нэг болох “Үтрээний хүүрнэл” жүжигт тоглож буй. Дэлхийн нийтээр 15 жилийн турш 150 оронд тавигдаж байгаа тус жүжиг нь охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх дуу хоолой болж чадсан гэдэг. Тиймдээ ч, энэхүү бүтээлээр дамжуулан нийгэмд дохио өгөхөөс гадна бүх орлогыг нь охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагаанд зарцуулдаг юм байна. Манайд хоёр дахь удаагаа тавигдаж буй “Үтрээний хүүрнэл” жүжигт олны танил эмэгтэйчүүд оролцож, өөрсдийн хувь нэмрийг оруулж эхэлсэн. Тэгвэл эрчүүдийн анхаарлыг татсан царайлаг бүсгүй Нара энэ удаагийн жүжигт оролцсон нь олон хүний хэл амны бай болоход хүрчээ.

Уг нь тэрбээр дээрхи арга хэмжээг дэмжиж, хүмүүнлэгийн үйлст нэгдсэн ч “Үтрээний хүүрнэл” гэх өвөрмөц нэрнээс нь болоод элдвээр хэлж доромжлох бүдүүлэг нөхөдтэй  цөөнгүй таарсан бололтой. Тиймээс өөрийн зүгээс ийн тайлбар хийсэн аж. “Зарим хүмүүс намайг “Үтрээний хүүрнэл” жүжигт оролцсон гэхээр зөвхөн гарчигнаас нь дүгнэж, бүр мулгуй нэг нь “Нарагийн үтрээ хүүрнэх гэж байна” гээд ойлгосон бололтой. Гэвч уучлаарай, миний үтрээнд тэгж хүүрнээд байхаар их адал явдал, зовлон гуниг байхгүй бөгөөд хангалттай цэвэр ариухан гэдгийг эзнийх нь хувьд би өөрөө сайн мэднэ. Та бүгдийн шүүмжлээд байгаа энэ сүрхий нэртэй жүжигт би яагаад элдвээр хэлүүлэн, гутаагдаж байж оров гэхээр таны, миний ирээдүйн, та бидний цэвэр ариухан охин үр, охин дүү, охид хүүхнүүд, эмэгтэйчүүд, бүсгүйчүүд гээд эм хүйстэй төрсөн бүхэн айх аюулгүй, амар тайван, хүчирхийлэл, зодуур нүдүүр, доромжлол, гүтгэлэггүй амьдрах тийм нийгмийг бүтээхийг хичээж байгаа хүмүүстэй дуу хоолойгоо нэгтгэж, өөрийн чадах чинээгээр хувь нэмрээ оруулахыг хүссэн юм” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичсэн дуучин Нара бүдүүлэг нөхдөд чангахан хариулт өгч чадлаа.

Үнэндээ тэрбээр эмнэлэгт бөөрний эмчилгээ хийлгэж байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн зургаахан настай балчир охины өвчин шаналалыг сонсч, энэ мэт хэрэг маш их гардгийг мэдээд ихэд харуусч түгшсэн гэдгээ нуусангүй. Тиймээс цаашид ч үргэлжилсээр байх энэ жигшүүрт явдлыг таслан зогсоож, охид эмэгтэйчүүдийнхээ төлөө үзэл бодол, дуу хоолойгоо илэрхийлэхийг хүссэн аж.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Урам(203.194.115.236) 2013 оны 05 сарын 17

Нара амжилт!Жингэр нохой хуцаж л байг Жингийн цуваа явдагаараа явна.

0  |  0
ohin(122.201.18.54) 2013 оны 04 сарын 04

Saihan hariylsan baina.Err ni ***** amitad l tegnedee.tiim ium hiine.

0  |  0
doogii(180.235.179.133) 2013 оны 04 сарын 02

nara bol ugaasaa mini shuteen mash huurhun abiyaslag neg negendee dem ugj amidraya

0  |  0
Hulan(180.149.78.20) 2013 оны 04 сарын 02

Zaa ene naraag medehgui humuus hudla umuuruud bi naadhi chini sain medne jinhene yvd**tain baij hudla uruvchhun tsararailaad bolroo ni japand yu hiij bgagaa helchih

0  |  0
kkkk(182.160.2.227) 2013 оны 04 сарын 01

***** gichi we ene awgaig gaigui ym bolwu gesen chin unen durak gar bn do

0  |  0
зочин(122.201.18.27) 2013 оны 04 сарын 01

Нараа тэнэг мулгуй нарт хариу өгөх гэж хайран цагаа бүү ****д. Зүтгээд л бай.Хүний амьдр**** маш богинохон шүү

0  |  0
zulaa (202.131.226.133) 2013 оны 04 сарын 01

Amjilt husie. demjij yvdag shyy.jujgiig ni uznee.saikhan helsen bna.

0  |  0
Top