Леди Гага Элтон Жоны хүүгийн ээж гэнэ үү?

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 25

Алдарт дуучин, ижил хүйстэн Элтон Жон өөрийн нөхөр Дэвидийн хамтаар хүү өргөж авсан. Харин тэд хүүгийнхээ загалмайлсан эхээр дуучин Леди Гагаг сонгосон нь өнгөрсөн долоо хоногийн хамгийн топ сенсаацыг тарилаа. Өдгөө 64 настай Элтон жон, 48 настай Дэвид Пүрниш нар дөрвөн сартай хүүгээ ийнхүү Леди Гагагаар адислуулсан мэдээг өнгөрсөн долоо хоногт 500 орчим сая хүн үзсэн статистик гарчээ.  Элтон Жон энэ талаар “Хүн болгон энэ тухай асууж байгаа. Хүмүүс галзуу шийдвэр гэж үзэж байгаа ч гэсэн бид тэгж бодохгүй байна. Учир нь Леди Гагаг бид сайн мэднэ. Хүмүүс түүнийг тайзан дээрх төрхөөр нь дүгнэдэг ч тэр бол ээж, аавдаа хайртай жирийн нэг охин” гэжээ. Мөн тэрээр Леди Гагаг хүүгээ хөгжмийн ертөнцөд хөтлөн оруулах хүн гэж үзэж ийн хүндэтгэл үзүүлснээ хэлэв. Гэхдээ дуучин Леди Гага загалмайлсан эх болж байгаа анхны поп од биш ажээ. Элтон Жон өөрөө ч олон алдартай хүмүүсийн хүүхдийн загалмайлсан  эцэ. Тухайлбал, Дэвид Бэкхэм болон Викториа нарын хүүхдүүдийн загалмайлсан эцэг юм.

Slava. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top