Сумочид охид бүсгүйчүүдтэй танилцаж “шоудна”

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 24

Япон улс сүүлийн үед танилцах үдэшлэгийг их зохион байгуулах болжээ. Үүнийг Мэргэжлийн сумогийн холбооны удирлага хүртэл дэмжиж сумочдыгоо охид бүсгүйчүүдтэй танилцуулах тал дээр илүү анхаарах болсон гэнэ.  Тодруулбал, ирэх тавдугаар сарын 19-нд буюу башёгийн найм дахь өдрийн үдээс хойш сумогоор барилдаж эхэлж буй залуу бөхчүүдийг 100 гаруй охид бүсгүйчүүдийн хамт сумогийн “Кокугикан” ордны ресторанд хамтдаа дээд зиндааны бөхчүүдийн барилдааныг үзэхийг урьсан байна.
Энэ үеэр сумочид охид бүсгүйчүүдтэй танилцах цорын ганц боломж олдох аж.  Ийнхүү сумогийн холбоо сумочдодоо хайр сэтгэлийн зууч байдлаар ажиллахаар болжээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
chono(117.55.68.129) 2013 оны 04 сарын 30

bitii****l gej helii daa

0  |  0
Top