УДЭТ-ынхан спортлог гэдгээ баталж, шилжин явах цомын эзэд боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 26

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл харъяа байгууллагуудынхаа дунд спортын тэмцээнийг энэ сарын 24, 25-нд Буянт-Ухаа дахь спорт цогцолборт амжилттай зохион байгууллаа.
Тус тэмцээн нь ширээний теннис, гар бөмбөг, сагсан бөмбөгийн гурван төрлөөр зохиогдож, 12 байгууллагын 300 гаруй тамирчид оролцсон юм. Ингээд багийн дүнгээрээ УДЭТ-ын уран бүтээлчид тэргүүлж, шилжин явах цомын эзэн болжээ. Тэд багаараа илүүрхэж, хамгийн шилдэг нь байж чадсан юм.
Тэдний хувьд энэ жил шагналын хур буусан жил байлаа.  “Гэгээн муза Х” наадмын “Гран-при” шагналыг “Эсрэг дурлал” жүжиг хүртэж, таван сая төгрөгийн эзэд болсон юм. Түүнчлэн шилдэг найруулагч, шилдэг тайзны зураач, шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг эрэгтэй гол дүр зэрэг номнацид нэр дэвшин шилдгийн шилдгээр шалгарсан билээ. Тэгвэл энэ удаад тайз дэлгэцийн шилдэг уран бүтээлчид маань спортын шилдгээр ийнхүү тодорлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top