Солонгост төдийгүй дэлхий дахинд од болсон дуучин PSY-ийн уран бүтээлүүд гарсан даруйдаа л олон мянган үзэгчдийг байлдан дагуулж буй. Тэрээр БНСУ-ын нэр хүндийг өсгөхийн зэрэгцээ PSY-тэй гэрээтэй “YG” энтертайнментын захирал Ян Хён Сок сайн санааны үйлсэд тэрбум гаруй вон хандивлажээ. Бага хугацаанд тэрбумтан болж чадсан дуучин PSY гэрээ байгуулсан пүүс компаниудаа ч өсөлтөнд оруулж чадсан юм. Тодруулбал, “YG” энтертайнментын захирал Ян Хён Сок гуравдугаар сарын 4-нд, нэг ширхэг хувьцаанд ногдох 300 воны ашиг 3.96 тэрбум воныг хувьцаа эзэмшигчдэдээ хуваан олгосон билээ. Тэрбээр нийт хувьцааны 34.5 хувийг эзэмшдэг бөгөөд өөрт ногдсон хувьцааны ашиг болох 1.7 тэрбум воныг сайн санааны үйлсэд ийнхүү хандивласан байна.
Тэрээр энэ тухайгаа “Дуучин PSY-ийн өнөөг хүртэл хийж бүтээсэн зүйлийн үр шим. Үүнийг бусдад тарааж хандив өгөх хэрэгтэй” гэв.

Сэтгэгдэл ( 2 )
хөөе тэр нь дээр тэр их мөнгийг хэзээ идэж дуусгана гэж дарж илжрүүлэх гэсэн юм.Аваад авсандаа орохгүйгээс хойш нэр төртэй амьдрах хэрэгтэй.
goy yumaa