Дэлхийн хамгийн сайхан бүсгүйг нэрлэлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 26

“People” сэтгүүлээс жил бүр уламжлал болгон явуулдаг оны сайхан бүсгүйчүүд тодорлоо. Оны сайхан бүсгүйгээр Холливудын алдарт жүжигчин Гвинет Пэлтроуг нэрлэжээ. Тэрээр “Оскар”,”Алтан бөмбөрцөг” наадмын шагналт, 40 настай жүжигчин  бүсгүй энгийн үедээ жийнс, футболк өмсөж, нүүрээ буддаггүй явдаг. Гэхдээ яаж ийм сайхан залуухан харагддаг нь долоо хоногт таван удаа хийдэг тусгай дасгалтай нь холбоотой гэнэ. Мөн Гвинет оны сайхан бүсгүйгээр шалгарсан сэтгэгдлээ “Би хэн нэг нь надаар тоглож байна л гэж бодсон. Электрон шуудангаар ирсэн захидлыг гурван удаа уншсан. Тэгсэн ч үнэмшээгүй” гэжээ.

Холливудын сайхан бүсгүй хөгжимчин Крис Мартинтай гэрлэж хоёр хүүхдийн ээж төдийгүй бусад одуудыг бодвол тун ч энгийн, даруухан хэмээн тус сэтгүүлийнхэн онцолжээ.

Г.Бүжин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
солир(202.9.47.130) 2025 оны 03 сарын 13

мийдэхкүй

1  |  0
fugly(180.235.168.157) 2025 оны 03 сарын 13

ugly

1  |  0
Top