Парис Хилтон Мерлин Монрог дуурайжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 26

Дэлхийн хамгийн тансаг, дээд зэрэглэлийн гэдгээрээ алдартай “Хилтон” зочид буудлын өв залгамжлагч Парис Хилтон хар дотуур хувцастай зургаа олонд дэлгэн харуулжээ. Тэрээр алдарт Мерлин Монрогийн зогсолтоор зогсож, 1950-аад оныг санагдуулам гэрэл зургаа өөрийн твиттертээ тавьсан байна. Биеийнхээ галбирыг ил гаргаж, үс нь энгийн атлаа ихэмсэг төрхтэйгээр авахуулсан түүний гэрэо зураг зуун хувь фэнүүдэд нь таалагдана гэдэгт залуу хатагтай итгэлтэй байгаа бололтой. Гэтэл олон арван хэрэглэгчтэй твиттер хуудсанд жиргээчдийн санал бодлыг дагуулсан уг зургаа тавьсны дараа ямар нэгэн тодорхой тайлбар хийгээгүй ч “би хүн бүрт таалагдах албагүй шүү дээ” хэмээн бичсэн байна.

Мөн тэрээр “Хилтон” зочид буудалд өөрийн нэрийн брэндийн аксисуарын шоугаа хийжээ. Шоуг эхлэхээс дуусан дуустал 32 настай Паристай   арван насаар дүү найз залуу Ривер нь  хамт байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top