Ники Минаж инээдмийн кинонд дүр бүтээнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 27

Америкийн хөгжмийн ертөнцийн өвөрмөц содон стилээр бусдаас ялгарч чаддаг авьяаслаг дуучин Ники Минаж кинонд тоглохоор болжээ. Тэрээр найруулагч Ник Кассаветесийн ирэх онд нээлтээ хийх “The Other Woman” нэртэй инээдмийн шинэ кинонд тоглох аж. Тус кинонд Холливудын нэрт жүжигчин Камерон Диаз, Кейт Аптон, Леслие Манн нарын шилдэг уран бүтээлчидтэй хамтран ажиллах юм байна.

“Хорьдугаар зуун фокс”-оос эрхлэн гаргаж байгаа “The Other Woman” нэртэй инээдмийн шинэ кинонд туслах дүрт тоглох тухайгаа дуучин бүсгүй “E” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.

Түүнчлэн киноны уран бүтээлчид ирэх сараас эхлэн Нью-Йоркт зураг авалтдаа орох юм. Дуучин Минажийн  хувьд анх удаа кинонд тоглож байгаа тохиолдол нь биш юм. Тэрээр өмнө нь 2008 онд “The Come Up DVD Volume 17”, 2012 онд  “Ice Age: Continental Drift” зэрэг бүтээлүүдэд тоглож байсан туршлагатай нэгэн аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top