Өнөөдөр олон улсын бүжгийн өдөр тохиож байна. Энэ өдөр Францын балетмейстер, бүжгийн урлагийн онолч Жан Жорж Новерын (1727-1810) төрсөн өдрөөр ЮНЕСКО-гийн театрын олон улсын хүрээлэнгийн дэргэдэх олон улсын бүжгийн хорооны шийдвэрийн дагуу 1982 оноос Олон улсын бүжгийн өдрийг тэмдэглэж иржээ.
Олон улсын бүжгийн өдөр нь бүжгийн бүх чиглэлийг нэгтгэж, энэ урлагт хүндэтгэл үзүүлэх ёстой хэмээн уг өдрийг бий болгосон байна.
Түүнчлэн энэ өдөр “Балетын Бенуа” шагнал гардуулах ёслол болдог юм. 1991 онд Бүжгийн зүтгэлтнүүдийн олон улсын холбоо уг шагналыг бий болгожээ.

Сэтгэгдэл ( 0 )