67 настай Хелен Миррен шилдэг эмэгтэй жүжигчнээр тодорлоо

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 29

Нэрт жүжигчин Хелен Миррен кино урлагийн томоохон наадмуудын нэг “Laurence Olivier Award”-аас анх удаа шилдэг эмэгтэй жүжигчнээр тодорлоо. Өдгөө 67 настай тэрээр нэрт зохиолч Петер Морганы зохиолооос сэдэвлэсэн “Хатан хаан” бүтээлд тоглосон гол дүрээрээ энэхүү шагналын эзэн болжээ.

Тэртээ 1976 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус наадмын энэ удаагийн шагнал гардуулах ёслол Лондоны “Royal Opera House”-т болсон байна.  Хеллен “Хатан хаан” киноны гол дүрийг бүтээж өнгөрөгч хоёрдугаар сард мөн Оскарын шилдэг эмэгтэй дүрийн шагналыг авсан чадварлаг жүжигчин юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top