“Хайрлаж болох уу”, “9009”, “Ану хатан”, “Валинтины захидал” зэрэг дэлгэцийн уран бүтээлд чадварлаг жүжигчин гэдгээ батлан харуулсан жүжигчин, мисс, загвар өмсөгч П.Шүүдэрцэцэгийг мэдэхгүй хүн тун ховор. Тэрээр гоо сайхны хагалгаанд орж, хамраа өндөрсгөсөн гэдэг. Мөн залуу бүсгүйг “Маск”-ын жүжигчин, “Boomtown” хамтлагийн дуучин Алдараатай үерхдэг хэмээн мэдээлэл гарах болсон. Энэ талаар мисс, загвар өмсөгч П.Шүүдэрцэцэгээс тодруулга авлаа.
- Сүүлийн үед хэвлэл мэдээллээр таныг гоо сайхны мэс засалд орж, хамраа өндөрсгөсөн гэх мэдээлэл цацагдах болсон. Энэ үнэн үү?
Энэ талаар мэдээлэл өгөх юмсан гэж бодож явсан юм. Би гоо сайхны хагалгааг хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ миний хувьд ямар ч гоо сайхны засал хийлгээгүй. Яагаад хэвлэлийнхэн ингэж сенсааци үүсгээд байгааг би мэдэхгүй байна. Анх ээж маань энэ мэдээг уншаад надаас илүү сэтгэлээр унасан. Бас миний хөхийг хуурамч гэсэн байсан. Ийм зүйл огтхон ч байхгүй. Би ээжийгээ дуурайсан хамартай. Тэгэхээр ээждээ баярлалаа гэж хэлмээр байна.
- Таныг “Boomtown” хамтлагийн дуучин Алдараатай үерхдэг гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?
Энэ мэдээлэл бол худлаа. Би Алдараа ахтай хамт хосуудын рекламанд л тоглосноос биш бид хоёр нэг нэгэндээ хайртай болоод үерхээгүй шүү дээ. Яахав сурталчилгаанд тоглосон зургаа би өөрийн фэйсбүүк хуудаснаа тавьсан. Тэгээд л ийм яриа гадуур яригдах болсон байх.
- Тайз дэлгэцийн уран бүтээлд чамлахааргүй дүрүүдийг бүтээсэн. Энэ удаад эротик кинонд тоглох бэлтгэлээ базааж яваа гэсэн?
Эротик киноны хувьд хэрвээ цаг нь ирэхээр тоглох байх. Одоогоор ямар ч тийм бодол алга. Эротик кинод тоглох гээд бэлтгэлээ базаасан зүйл огтхон ч байхгүй. Ойрдоо жүжгийн ажил гээд тун завгүй явж байгаа болохоор энэ мэдээлэл ташаа мэдээлэл юм шүү.
Г.Бүжин

Сэтгэгдэл ( 11 )
Hamraa undurluuguiee. ugaasaa iim hamartai. ter door bgaa goo saihan ch bol chi goo shan ch bishee. Iimhen um tanij chadahgui. Sain anzaarval hamraa havchdag bas hamraa budahdaa bgaan. Anhnaasaa iim hamartai huniig bur hiilguulsen geed dairchih umaa. Naad huniihee hamriig zugeer bailgaach. Gaitain. dandaa hamar yarij bhiin.
хнн зайл чи одоо бүр хамраараа пиар хийгээд нөхөр чинь ингэ гээ юу.
kkk yugiin tegj nuudag baina aa torolhiin ondor hamar chin shal ondoo baidiin chiniih ondorloodch still namhanaaraa baina hamriinhaa samsaig yanzaluulsan n deer yum baina daa nileen sartgar bain sorry
eejiinh ni zurgiig hariiiya
mongol hvmvvsee muuhai hel yariagaa bolie bid nar chin ih saihan hvmvvs shvvvvvvvvvv
svvliin ved herd garaad bgaa saIHAN hvvhen chamd amjilt hvseeee
svvliin ved herd garaad bgaa saIHAN hvvhen chamd amjilt hvseeee
zaas ene undurluulsen l hamar bna sh dee harvaas andashgui
Zaaz ene hamraa undursgunuu namsganuu hend hamaatain be