“Тэнгис”, “Өргөө” кино театрт гарч буй монгол кинонуудын ашиг орлогыг долоо хоног бүр нээлттэй зарлаж байгаа. Тэгвэл, “Милл” кино компанийн хоёр дахь бүтээл “Шарталт” инээдмийн уран сайхны кино өнгөрсөн долоо хоногт ашиг орлогоороо тэргүүлжээ. Дөрөвдүгээр сарын 26-нд нээлтээ хийсэн тус кино өнгөрсөн хугацаанд 17 сая төгрөгийн орлого олсон байна. Тус киноны найруулагчаар Л.Лхагважаргал, продюсероор Д.Мөнхбат ажилласан бөгөөд гол дүрүүдэд жүжигчин Ц.Батхуяг буюу Амбий, Б.Баатархүү, Б.Бямбацогт нар тогложээ.

Сэтгэгдэл ( 0 )