О.Дашбалбар агсны охин Д.Индра “Тэнгэр шиг бай” тоглолтыг санаачлав

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 01

Монголын төр нийгэм, утга зохиол, соёл, яруу найргийн гарамгай зүтгэлтэн, үндэстний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч, ард түмний хүү Очирбатын Дашбалбар агсны “Тэнгэр шиг бай” нэртэй уран бүтээлийн цэнгүүн энэ сарын 6-нд Тусгаар тогтнолын ордонд 19:00 цагаас болно. Уг хүндэтгэлийн цэнгүүнд МУАЖ Д.Самбуу, П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, Д.Жагдаг, МУГЖ С.Дашдондог, МУСТА Ш.Бямбацогт, “Motive”, “Uvertura” зэрэг хамтлаг дуучид оролцох юм байна.

Түүний уран бүтээл, үзэл санаанаас хүн бүр жинхэнэ эх оронч үзлийг мэдэрдэг гэхэд хилсдэхгүй.

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай! хэмээн бичсэн яруу найрагчийн эхний дөрвөн мөртүүд сэтгэлд их хоногшин санагдав.

Агуу их яруу найрагчийн охин Д.Индра “Тэнгэр шиг бай” тоглолтыг санаачлан “Дашбалбар сан”, “Харчу” интертаймент хамтран зохион байгуулж байгаа аж. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
d(202.131.233.59) 2025 оны 03 сарын 13

amjilt hvsii mundag bn shd

1  |  0
?????(202.179.14.73) 2025 оны 03 сарын 13

heniig? yaj? alsan uym???

1  |  0
Top