“Аnеmоnе” хамтлагийнхан анхны цомгийн баяраа фенүүдийнхээ хамт сүр дуулиантай тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байна. Ирэх даваа гаригт Хаан банк театрт улаан хивсний ёслолоор эхлэх энэхүү цомгийн баярт хамтран ажилласан уран бүтээлчдээс гадна хамтлагийн гишүүдийн гэр бүл, найз нөхөд нь хүрэлцэн ирэх юм. Цомгийн баярын тоглолтод “Ехtасу”, “Мiхх” болон “Киви” хамтлагийн дуучин Ука, дуучин Наагий, реппер Цэцэ, Монголын анхны эмэгтэй реппер Женни нар ая дуугаа өргөн барина.
Түүнчлэн цомгийн баярт зориулж загварын шоу болох гэнэ. Тасалбарын үнэ 5000 төгрөг бөгөөд хамтлагийн цомгийг 20 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авч, гишүүдийн гарын үсгийг зуруулах боломжтой. Мөн гэрэл зургаа татуулах боломжийг олгож байгаа аж. Шинэхэн цомгийг даваа гарагаас эхлэн 15000 төгрөгийн үнээр хөгжмийн сүлжээ дэлгүүрийн бүх салбар болон онлайнаар борлуулах юм байна.

Сэтгэгдэл ( 3 )
их гоё харагдаж байн би таа нарийг их дэмжидэг шүү
урд н гоё байсан одоо шал тэнэг
гоё