Ану фэйсбүүкчдэд шаардлага тавив

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 09

Өөрийн гадаад үзэмжиндээ үргэлж анхаарал хандуулж, шинэ загвар, шинэчлэл бүхнийг хийдэг дуучин Ану сүүлийн үед их л бухимдах болжээ. Тэрбээр уран бүтээлээ хийхээс гадна Хятадад боловсрол эзэмшиж, залуу насандаа бүх зүйлийг нэгэн зэрэг амжуулж яваа шаргуу бүсгүй. 

Гэтэл Анугийн өөрийнх нь нэртэй пэйж хуудас нээж хүмүүсийг хуурамч үйл ажиллагаа явуулж буйд ихэд уурлан үйл ажиллагаагаа зогсоохыг удаа дараа шаардсан байна. Энэ талаар дуучин бүсгүй албан ёсны пэйж хуудастаа бичиж, сүүлд авахуулсан зурагтайгаа нийтэлжээ. Тэрбээр “Өдрийн мэнд хүргэе. Сайн сууцгааж байна уу. Чулуунбаатар Уранхолбоо гэсэн албан ёсны нэг л фэйсбүүк пэйж байдгийг хэлмээр байна. Энэ нэрээр нээсэн профайлуудыг хааж, миний өмнөөс пост оруулж, хүмүүстэй харьцаж байгаа үйлдлээ зогсоож, хийж байгаа ажлыг минь хүндэтгэхийг хүсч байна” гэжээ. 

Г.Бүжин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top