”Дурлалын гэмт хэрэг” найман номнацид нэр дэвшжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 09

"LVA entertainment"-ийн анхны бүтээл "Дурлалын гэмт хэрэг" кино дэлгэцнээ гараад багагүй хугацаа өнгөрч байгаа. “Guyss” хамтлагийн дуучин Лхагваа үүсгэн байгуулсан бөгөөд түүний анхны бүтээл Монголын кино урлагт шинэ өнгө нэмсэн  гайхаотай уран бүтээл болсон хэмээн кино шүүмжлэгчид ам сайтай байлаа. Тэгвэл уг кино Монголын шилдгүүдийг тодруулах "Academy awards" наадамд нэр дэвшихээр болжээ.

Уг наадамд шилдэг эрэгтэй дүр, шилдэг эмэгтэй дзр, шилдэг зохиол, шилдэг зураг авалт, шилдэг киноны дуу, шилдэг хөгжим, шилдэг зураач, шилдэг хөрөнгө оруулагч гэсэн найман номнацид нэр дэвшиж байна. Киноны эрэгтэй гол дүрд дуучин, жүжигчин Д.Лхагва тоглосон бол эмэгтэй гол дүрд залуу жүжигчин Г.Ариунболор тогложээ.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
beauty(122.201.18.38) 2025 оны 03 сарын 13

tsarailag emegtei ym a

1  |  0
Top