2008 оны оюутны мисс өргөмжлөлтэй, “Universe best songs” тэмцээний Гранпри шагналт, хэд хэдэн дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлсөн дуучин Ч.Цэлмүүнийг бид сайн мэдэх билээ. Дуучин Ч.Цэлмүүн маань анхны үрээ үнэрлэсэн тэр агшинд дахиад нэгийг гаргаад ойрхон өсгөхсөн гэж бодсон гэнэ шүү.Бүр багаасаа л таван хүүхэдтэй болно гэж бодож явсан дуучин бүсгүй маань өөрийнх нь бие тэнхээ дийлвэл олон олон хүүхдийг тээж төрүүлээд өнөр өтгөн айлын эзэгтэй болохыг хүсдэг аж. Эмэгтэй хүний дээдийн жаргал энхрий үрээ тэвэрч, эх хүн болох гэдэгтээ хүн бүр л санал нийлэх байх.Залуухан бүсгүйчүүдийн маань дийлэнх нь төрөх үеийн өвдөлтийг хүндээр хүлээж авдаг. Анхны төрөлтийнхөө дараа дахиад хүүхэд гаргахгүй, аймар гэх эмэгтэй цөөнгүй л байдаг. Харин Ч.Цэлмүүн зоригтой, тэвчээртэй байна шүү.

Сэтгэгдэл ( 2 )
Олон хурлийз хүүхэд төрүүлэх болтугай
tselmuund az jargaliig husie! ene huurhun busguig ymar er uurgalaa boldo medsengui