МҮАН-аас М.Энхсайханы нэрийг дэвшүүлэхээр ярилцаж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 10

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд МҮАН-аас М.Энхсайханыг нэр дэвшүүлэх талаар тус намын Бүгд их хурлаар ярилцаж байгаа аж. Урьд өмнө нь улс төрийн чухал албанд томилогдон ажиллаж байсан туршлагатай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах боломжтой хэмээн үзэж МҮАН-ын дарга М.Энхсайханыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх саналыг МҮАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар дэмжсэн юм. Харин өдгөө намын Бүгд их хурал дээр уг асуудлыг хэлэлцэж буй бөгөөд хэрэв үнэхээр М.Энхсайханы нэр тодорвол энэ удаагийн сонгууль өрсөлдөөн ихтэй, үзэж харах юм ихтэй болох дэг шүү.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top