Монголын хошин урлагийн шилдэгийн шилдэг “Х-түц” продакшнаас өрх тусгаарлаж, бие даан өөрсдийн продакшн байгуулсан “Эмоци”-ынхон анхны тоглолтоо үзэгч фэнүүддээ барихад бэлэн болжээ. Тэрбээр жүжигчин Д.Түвшинтөр буюу Төөтөө, С.Тэмүүжин, Г.Нарансолонго нар хамтран уг продакшныг байгуулсан юм. Нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй тус хамтлагийн захирлаар залуу жүжигчин Д.Түвшинтөр буюу Төөтөө, дэд захирлаар С.Тэмүүжин ажиллаж байгаа аж.
“Эмоци” продакшныхан залуу эрч хүчтэй хүмүүсээр багаа бүрдүүлж, анхны тоглолтоо өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд “Эрчүүдийг уучил” нэртэйгээр тоглолтынхоо нээлтийг хийх юм.
Тоглолтонд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин СТА Б.Баатархүү, жүжигчин, хөтлөгч Г.Анхбаяр, жүжигчин, бүжиг дэглээч Г.Ган-Очир, дуучин Мино, Ж.Мөнгөнсүх нарын уран бүтээлчид хамтран тоглож байгаа аж.
Г.Бүжин

Сэтгэгдэл ( 4 )
amjilt dornod aimagt goe toglolt hiisen shuu
хшоитрхолршдлбү ыйдлуож:₮%_.оьнг
хшоитрхолршдлбү ыйдлуож:₮%_.оьнг
Хүн өөрийгөө хэн бэ гэдгээ үргэлж харуулж явдаг. Харж л байя