ШӨХТГ-аас кино театруудаар гарч буй киноны орлогын мэдээллийг долоо хоногийн бямба гараг бүр олон нийтэд зарлаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн “Ларьдма” кино 34 сая 691 мянга 994 төгрөгөөр энэ долоо хоногт орлогоороо тэргүүлжээ. Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг утга агуулгатай гэх “Ларьдма” киноны зохиолыг жүжигчин Б.Навчаа өөрийн амьдралаас сэдэвлэн зохиолч Д.Төрмөнхөд захиалга өгч бичүүлсэн аж. Тус кинонд топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэнтэй хамтран гол дүрд нь тоглосон байна.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн туршид ашиг орлогоороо тэргүүлж байсан “Шарталт” кино ч мөн энэ долоо хоногт үзэгч олонтой байсан байна. Харин “Эрэмдэг” кино одоогоор "Өргөө" кино театрт гараагүй байгаа аж.
-Шөнө дундын яриа 9,318,394
-Дурлалын гэмт хэрэг 8,420,404
-Эрэмдэг 4,561,723
-Шарталт 32,167,431
-Ларьдма 34,691,994

Сэтгэгдэл ( 3 )
shunu dundiin yaria gedeg kino ni lag laitai bolson baina lee Hunuusee hurdan uzeerei
ba
энэ ШӨХТГ гэдэг газарт өөр хийх ажил байдаггүй юм байхдаа