Найруулагч Б.Баатарт урлагийнхан дэм хайрлана

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 10

УДЭТ-ын найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатарын хөлний бэртэл хүндэрч, гадны оронд эмчлүүлэх шаардлагатай болсон тул театрын хамт олны зүгээс эмчилгээний зардалд нь нэмэр болох зорилгоор хүндэтгэлийн тоглолт зохион байгуулахаар болжээ.  “Авьяастнаа дээдэлсэн авьяастнууд” хүндэтгэлийн тоглолт энэ сарын 15-нд 19:00 цагт “УБ Палас”-ын концертын их танхимд ганцхан удаа болох юм. Тэрбээр 20 гаруй уран бүтээлийг тайзнаа амилуулж, театрын урын санг баяжуулсан нэрт найруулагч юм.

Мөн телевиз радиогийн олон бүтээлийг найруулж, үзэгч, сонсогчийн хүртээл болгож чадсан төдийгүй Монголын ард түмнийг дэлхийн сонгодог бүтээлтэй танилцуулах их хувь нэмэр оруулсан уран бүтээлч гэдгийг урлагт хайртай хүн бүхэн мэдэх биз ээ.  1985 онд найруулагч Б.Мөнхдоржтай хамтран “Гургалдайн дуут шөнө” жүжгээ тайзнаа амилуулсан бөгөөд тэр жилдээ найруулагч Г.Доржсамбуутай хамтран “Гарваа” жүжгийг тавьсан бөгөөд мөн бие даан “Хүн бүгд би” жүжгээ толилуулж байсан юм. “Амьгүй албат”, “Атга нөж”, “Гавал сар”, “Далан худалч”, “Цахлай”, “Садар эрийг номхтгосон нь”, “ Ээжээ”, “Ганцхан алхахад уулзана”, “Ану хатан” зэрэг уран бүтээлийг тайзнаа амилуулсан нэрт найруулагч юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tuya(122.201.18.130) 2025 оны 03 сарын 13

uiliin uree edlej baina yanadaa. Baatar guai.

1  |  0
Top